
Дэлгүүрээс худалдаж авсан энгийн саван нь арьс хуурайшуулах, хорсгох гэхчлэн сөрөг үр дүнтэй байдаг. Тэгвэл тэрхүү энгийн саванг ид шидтэй болгож хувиргах нэгэн аргыг танилцуулж байна.
Хэрэг болох зүйлс:
- Е витамин – 2 капсул
- Бүйлсэн самар
- Саван – 1 ширхэг (глицеринтэй саван байвал сайн)
Савангаа үрж, нунтаг болгоно. Үүнийгээ халуун усны ууранд жижиг аяганд хийж хайлуулаарай. Өөр нэг сав авч дотор нь нүдэж нунтагласан бүйлсэн самараа хийж, Е витаминаа нэмнэ.

Үүнийгээ хайлуулсан саван дээрээ хийгээрэй. Ингээд хайлуулсан савангаа хэвтэй саванд хийж, хөргөгчинд 1 цаг байлгана.
Ингээд таны арьсанд чийгшэл өгч, тосноос дутахааргүй үйлчилгээ үзүүлэх саван бэлэн болох юм.

Гар хийцийн саван хийх арга:
- Савангийн суурь – 500 гр
- Хэмжүүртэй сав – 1 ш
- Хутгуур – 1ш
- Савангийн тавиур – 1 ш
- Савангийн хэв – 1 ш
- Хэмжүүртэй соруулагч – 1 ш
- Essential Oil – 10 мл
- Өнгө оруулагч – 5 мл
- Үнэр оруулагч – 5 мл

Гар хийцийн саван хийх зааварчилгаа:
- Гар болон савангийн суурь хайлуулах саваа сайтар угаана.
- Савангийн сууриа савандаа хийж, зөөлөн гал дээр хайлуулна.
- Хайлсан савангийн суурь дээрээ өөрийн арьсны онцлогтоо тохирсон essential oil-оо сонгож хийгээд, өнгө болон үнэрээ өөрийн хүссэнээрээ тохируулж хийгээд, сайтар хутгана. (Жич: 500 гр савангийн сууринд 10 мл essential oil хийнэ)
- Мөн өөрийн сонголтоороо кофены шаар, овъёосны нунтаг, цэцгийн дэлбээ, хатаасан цэцэг, ногоон цайны ханд, сүү гэх мэт нэмэлт орцуудыг хийж болно.
- Ингээд бэлэн болсон бэлдэцээ хэвэнд цутгаад, 2 цагийн дараа таны арьсны онцлогт тохирсон, таны дуртай өнгөтэй, тансаг үнэртэй, өвөрмөц хийцтэй гоо сайхны саван бэлэн болно.