
Ердийн хүнсний сода нь олон төрлийн ашигтай шинж чанартай боловч үүнийг ууж, идэж хэрэглэснээр ходоодны салстад сөргөөр нөлөөлдөг. Тэгвэл соданы тэрхүү олон ашиг тусыг яаж биедээ авах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Үүнд хариулт олох амархан. Та соданы усны ид шидийг биеэр мэдэрч болох юм.
Содатай усанд орох нь биеийг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулахын зэрэгцээ тунгалгын булчирхайн үйл ажиллагааг дэмжинэ мөн үүн дээр нэмээд тураана гээд танд өгөх ашиг тус нь үл дуусна. Одоо тэгвэл хамтдаа дагах ёстой зарим дүрэм, анхаарах ёстой зүйлс зэргийг мэдэж авцгаая.

Анхаарах ёстой зүйлс:
Хэрвээ та биеийнхээ аль нэг хэсэгт зүссэн, түлсэн, урсан гэх мэт шархтай байгаа бол содатай усанд орохоос зайлсхийгээрэй. Үүн дээр нэмээд ханиад, хоолойн өвчин, үрэвсэл, чихрийн шижин, цусны даралт ихсэх, варикоз, судасны өвчин, эмэгтэйчүүдийн болон онкологийн өвчин байвал содатай уснаас татгалзаарай.
Эрүүл хүнд усны температур 38-39 хэмтэй байхад хангалттай.

Содатай халуун усанд биеийг анагаах шүлтлэг агуулагдаж байдаг. Үүнд орсноор, биеэс хорт бодисыг гадагшлуулж, арьсаа зөөлрүүлж, хуурайшилтыг эмчлэх төдийгүй цус болон тунгалгийн булчирхайг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулна.
Хэрхэн содатай ус бэлтгэх вэ?:
- 200 мл халуун усанд 200-250 гр хүнсний сода хийнэ. Содаа эхлээд халуун усанд хийж хутгаад, дараа нь ваннтай усандаа хийгээрэй.
- Үүн дээрээ ахин нэг сав сода хийж хутгаарай.
- Одоо далайн давснаас нэг кг-г хийгээрэй. Далайн давс нэмснээр, илүү их үр дүнг үзүүлэх болно.
- Та өөрийн дуртай үнэртэй эфирийн тос (essential oil) нэмж болно. Энэ нь таны биед сайхан үнэр шингээхийн зэрэгцээ бие тайвшруулна.
- Усандаа ороод эхлээд 10 минут сууна. Дараа нь хэвтэж болох юм.
- Хамгийн багадаа л 30 минут усандаа хэвтээрэй. Хүссэнээрээ удаан хэвтэж болох аж.
- Содатай уснаас гарсны дараа биеэ ямар нэгэн саван, шампуниар угааж болохгүй. Зөвхөн усаар зайлаарай.
- Зөөлөн алчуураар биеэ арчиж гарна.
- Содатай уснаас гарсны дараа 30 минут тайван хэвтэж, биеэ амраагаарай. Ингэхдээ алчуураар биеэ бүтэн ороох эсвэл бүтээлэг, хөнжил нөмөрч хэвтээрэй. Таны хөлс гарч байвал сайн гэсэн үг. Таны хөлсөөр дамжуулан хорт бодис гадагшилж байгаа нь энэ юм.

10 өдөр дарааллан өдөр бүр содатай усанд хэвтэнэ. 1-2 долоо хоног алгассаны дараа ахин 10 хоног содатай усанд хэвтээрэй. Нэг удаа ороод гарахад л арьс зөөлөрсөн нь мэдэгдэх төдийгүй яваандаа бие хүртэл сэргэж, эрч хүч орж эхэлнэ. Нэмээд жингээ хүртэл хасна.