
1. Ариун цэврийг эрхэмлэх

Орой бүр унтахаасаа өмнө ариун цэвэр сахиж бүлээн усаар доод хэсгээ угаана. Шүршиж угаавал илүү сайн. Энэ нь бактери шээсний замаар дотогш орж бөөрөнд нөлөө болохоос сэргийлдэг.
2. Ус уух

Ус бол амь насны эх. Ус дутвал хэрэггүй бодис биед хоргодож, бөөрний ачааллыг хүндрүүлдэг. Тиймээс тогтсон цагтай ус уух нь мөн бөөрийг тэжээж хамгаалах аргын нэг болно.
3. Шээсээ хураахгүй байх

Зохих хэмжээний шээс хуримтлагдвал мэдрэлд сэдэл өгч, шээсийг гадагшлуулах тусгал гардаг. Энэ үед цаг тухайд нь шээсээ гүйцэд гадагшлуулж байх хэрэгтэй. Хэрэв шээсийг удаан хадгалбал бохир хий болж бөөрийг өвчлүүлдэг. Тиймээс цаг тухайд нь шээх нь тун чухал байдаг.
4. Нулимсаа залгиж бөөрийг тэтгэх

Амны хөндийд бий болдог шингэн биетийг хоёр хэсэгт хуваадаг: Цэвэр шингэнийг нь шүлс гэдэг. Энэ нь дэлүүнээс эштэй, өтгөнийг нь нулимс гэх. Бөөрнөөс эштэй байдаг. Та өөрөө нэг туршилт хийж үзэж болно. Амны хөндийд шүлс бий болсноор л нулимж гаргаад байвал нэг өдөр болохгүй нуруу чинь хөшиж, бие чинь тамирдаад эхэлнэ. Эсрэгээр шүлс нулимсаа залгивал харин бөөрийг төлжүүлдэг байна.
5. Хоол ундаар бөөрийг тэтгэх
Бөөрийг тамиржуулдаг хоол хүнсний төрөл олон байдаг. Хар мааж, бор будаа, хар буурцаг зэрэг хар өнгөтэй хүнснээс гадна, хушга, гогод, сам, хонины бөөр зэрэг нь бөөрийг тамиржуулдаг байна.
6. Ханатал унтаж бөөрийг тамиржуулах
Ханатал унтах нь хий цус, бөөр тамирыг төлжүүлэх чухал өнөөтэй байдаг. Эмчилгээгээр бөөр муудсан өвчтөний ихэнх нь шөнөжин суусан, хэт их ядарсан, нойр дутуу байх зэргээс болсон байдаг юм байна. Тиймээс шөнөжин суух занг тэвчиж, зөв ажиллаж амрах цагаа зохицуулахыг баримталж, эрт унтаж эрт босох нь бөөрөнд тустай юм.
7. Хэт ядрахаас зайлсхийх
Хүнд биеийн хүчний хөдөлмөр хийг үүсгэж, оюуны хөдөлмөр ихэсвэл цусанд муу байдаг байна. Тиймээс биеийн байдалдаа тохируулан ажиллаж хөдөлмөрлөхөө зохицуулах хэрэгтэй.
8. Эмийг зөв хэрэглэх
Монгол, хятад, европ ямар ч эм харш нөлөөтэй. Зарим эмийг тогтмол уух нь бөөрөнд муу. Тиймээс эмийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Тайлбартай нь нарийн танилцахаас гадна эмчийн заавраар эм уух нь тун чухал байдаг.
9. Биеийн дасгалаар бөөр хамгаалах
Амь нас биеийн дасгалд оршдог. Биеийн дасгал хийхээр дамжуулж хий цусыг төлжүүлж бөөрийг тамиржуулах нь хүн бүр хэрэгжүүлж болох идэвхтэй арга болно. Энд хялбар нэг арга танилцуулахад хоёр алгаа халтал нь үрж, халуун алгаараа нуруугаа халуу оргитол илнэ. Өглөө орой нэг нэг удаа, 200 орчим удаа илэхэд болно. Энэ нь нуруу бөөрөнд идэвхтэй нөлөө үзүүлэх болно.
10. Өтгөнөө саадгүй гадагшлуулах
Өтгөн хатах мэтээр гадагшлахгүй бол гэдсэнд хуримтлагдаж, бохир хий нь дээшээ харваж, цээж битүүрч амьсгаа бөглөрөх бөгөөд бөөрөнд ч муугаар нөлөөлж нуруу хөшиж ядрах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс өтгөнөө саадгүй гаргаж бөөрийг хамгаалах нь чухал юм.
Үүнээс гадна бөөрийг тэжээн тэнхрүүлэхэд их унтахыг цээрлэнэ. Гахай цагт унтвал бөөрийг төлжүүлдэг. Шид бол ясны цөв, шидийг чийрэгжүүлэх нь бөөрөнд сайн. Бөөрний шим тэжээл үсээр илэрнэ. Үсийг тэжээвэл бөөрийг тэжээнэ. Зүрх сэтгэлийг тайван байлгавал бөөр аяндаа амгалан байна.