Гурвалжин будаа цусан дахь холестеринийг багасгаж, галбирлаг болгодог ХАДГАЛААД АВААРАЙ

Амттай бөгөөд үр дүнтэй бэлдмэлийг бэлтгэхийн өмнө гурвалжин будааны эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг мэдэж авах хэрэгтэй.

• Цусны судсыг цэвэрлэж, цусан дахь сахарын хэмжээг багасгана.

• Бодисын солилцоог идэвхжүүлж, тогтворжуулна.

• Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ.

• Нойр булчирхайн өвчнийг эмчилнэ.

• Биеэс хорт бодисыг гадагшлуулна.

• Мэдрэлийн системийг хүчирхэг болгож, булчингийн тэсвэрийг нэмнэ.

Галбирлаг болгох бэлдмэл хийх жор

Tа өмнөх орой нь хоёрхон орцын тусламжтай бэлтгэнэ.

Орц: 150гр гурвалжин будаа, тослог багатай тараг 500гр

Хийх заавар: Кофе бутлагчид гурвалжин будааг хийж сайтар нунтаглана. Тослог багатай таргандаа хийнэ. Орондоо орохдоо сэтгэл санаа өөдрөг байх хэрэгтэй. Маргаашнаас эхлэн та мөрөөдлөө биелүүлэхэд нэг алхмаар ойртох болно.

Гурвалжин будааны бэлдмэлийг 14 өдрийн турш хэрэглэх бөгөөд өдөрт нэг махан хоол иднэ. Өөр бусдаар өлссөн үедээ тарганд дэвтээсэн гурвалжин будаагаа иднэ. Өдөрт 2-2.5 литр ус ууна.

Сарын дараа завсарлаж, хүсвэл эргээд хэрэглэнэ. Энэ бэлдмэлийг хэрэглэснээр өдөр бүр 500 гр жин хасах боломжтой. Гэхдээ өдөр тутмын хоол хүнснээсээ гурил, чихэр болон согтууруулах ундааг бүрмөсөн хасах хэрэгтэйг санаарай.