Өөрийн бие махбодь төдийгүй цахим орон зайгаа цөвүүн муу бүхнээс хамгаалаарай!

Хуучны сударт ийн өгүүлсэн байдаг. Цөвүүн цаг ирэхэд өнгө мөнгө хавчиж хууль үгүй болно. Хавар намар хавчиж зун үгүй болно. Хурц сийрэг хэлтнээ сэцэн мэргэнд тооцно, аль хилэнцэт муу хүнийг баатар мэт өргөмжилнө, номтой хүн нохойноос дор үзэгдэнэ… Цөвүүн цагийн тохиол бүхэн биелээд байгаам бус уу?

Үүнийг дагаж ӨӨРИЙГӨӨ САЙН САЙХАН ЭНЕРГЭЭР ХУЯГЛААРАЙ!
Орой бүр унтахын өмнө орон дээрээ суугаад биеийнхээ эргэн тойронд нэг төө хэртэй гэрлэн бүрхүүл ургуулж төсөөл. Биетэй чинь адил хэлбэртэй энэ аура чамайг хамгаалах хуяг юм. Таван минут ингэж мэдрээд хэвтээрэй.

Биеийг чинь хөнжил шиг ороож, гадна талаас ямарваа бодол үймрэл, сөрөг хэлбэлзэл нэвтрүүлэхгүй хамгаалах гэрлийн бүрхүүлээ унтах хүртлээ мэдэр. Тэгэх юм бол унтсан хойно далд ухамсарт чинь уг мэдрэмж үргэлжилж, асар хүчтэй дархлаа болно…

Өөрийгөө хуяглахгүй бол олон зүйлийн бэрхшээлд орох вий. Бусад хүн бусад төдийхөн биш. Тэд нарийн хэлбэлзлээр өөрсдийгөө байнга цацрааж байдаг. Бухимдсан хүн бухимдлаа бүх зүгт цацдаг. Чам руу онилоогүй ч зөрөөд өнгөрөх төдийдөө чамд нялзаах жишээтэй.

Хэрэв чи мэдрэг, хүлээн авамтгай мөртлөө гэрлэн хуяггүй бол танихгүй хүнтэй зөрөөд өнгөрөхдөө л сэвтэж мэднэ. Бясалгал хүнийг маш мэдрэг, хүлэээн авамтгай болгодог. Ганцаараа байх үед гайгүй. Бясалгагчдын хүрээлэл дунд байвал бүр сайн. Гэвч хорвоогийн хөл үймээнд хутгалдах үед үй түмэн зовлон шаналал, уур бухимдал өвөрлөсөн хүмүүсийн халдлагад өртөх болно…

Бясалгал чамайг эмзэг зөөлөн, уян нээлттэй болгодог. Тийм учраас бясалгалын дараа өөрийгөө гэрлээр хуяглаж бай. Зарим үед ийм зүйл аяндаа болдог ч заримдаа болдоггүй учраас өөрөө хийх хэрэгтэй. Уг дасгалыг гурван сар хийхэд маш хүчтэй болсноо мэдэрнэ.

Орой унтах хүртлээ гэрлэн хуягаа төсөөлсөн шиг өглөө сэрэнгүүтээ сана. Сэрсэн мөртлөө нүдээ нээлгүйгээр таван минут мэдрээд босоорой. Усанд орохдоо, цайгаа уухдаа ч энэ санамжаа үргэлжлүүл.

За тэгээд автобус унаанд суух, ажил дээрээ цаг зав гарах үед гэрлэн бүрхүүл дотроо хэсэг зуур амарч байгаарай.

ОЮУН МУНХАРЧ НАС БОГИНОСОЖ, ХООЛ НЬ ХОР БОЛСОН ӨНӨӨГИЙН ЦӨВҮҮН ЦАГИЙГ ГЭТЛЭХ ӨВГӨДИЙН ГЭРЭЭСЛЭЛ

“Хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж, гурван шүтээнийг хулгайлж үнэлж худалдана. Эхнэрүүд нялх үрээ алах цаг. Хүн бүхний зүрхэнд нэжгээд нэжгээд чөтгөр орох, үүний шинж нь биедээ элдэв зүйлийг хувцас хунарыг олон хэлбэр маяг оруулж өмсөнө.

Тойд нар хээнцэрлэж санваартаа эзэн болохгүй. Шямнуус (эмэгтэй лам) нар толинд царайгаа үзэж бас будаж шунхадна. Газрын эзэн хан ад хийгээд гар хөлчин тийрэн дэлгэрснээр жил бүр өөр өөр үг хэлэлцэн элдэв зүйлийн чимэг хувцсаар хувцаслах болно.

Эгэл төрөлхтөн ном номлоно. Засалч нар худлаар авшиг өгнө. Мэхлэгч нар их бясалгагч болж хуурна. Хурц хэлтэн хурдан амьтныг цэцэнд тооцно.

Эгэл хар хүн хувцас өмсөж тойдын дүр барина. Тойдууд нь ердийн хувцас өмсөөд эхэлнэ. Эмс нь өөрийн эрээсээ үл айна, өглөг өгсөн эрийг шүтэх. Нэг эм есөн эрийн хойноос гүйнэ.

Эр нөхрөө захирах, эцэг эхээ үл хүндлэх, бурхны дүрийг үзэвч бишрэхгүй, будаг шунхтай хайрцагандаа үлэмж баясна. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийд дор ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд хүртэл их гарна.

Хүүхдүүдэд тийрэн чөтгөр шунан орсноор ном заахад үг сонсохгүй, бие нь бага хэрнээ үг нь том, ахмад хүмүүсийг үг хэлэхэд өмнөөс нь хэдэрлэнэ, босоо шээж, явж байгаад идэж ууна.

Ажилд зарвал өвчин туссан мэт, өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт. Хов живийн үгэнд дуртай, түүнийг дамжуулахдаа авъяастай. Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болно. Наадамд баясах эрх нь ихдээд эцэг эхээсээ айхгүй. Муу үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Тариа үр жимс, хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно” гэж үлдээжээ.

Цөвүүн цагийн бүх шинж тэмдэг илэрч буй энэ үед муу бүхнээс хамгаалж ӨӨРИЙГӨӨ ХУЯГЛАХ энэ аргыг мэдээд аваарай