
Мэдрэлийн судас дарагдах нь Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг.Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.
Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.
Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.
Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад:Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.
Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад:Дал ,мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно
Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Гар бадайрах ,чинэрэх зовиур илэрдэг.
Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад: Бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.
Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.
Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад: элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.
Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад: Ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.
Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,дэлүүний үйл ажиллагаа мууддаг.
Сээр нурууны 9,10,11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад:Бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.
Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад :Бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.
Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад:Тухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.
Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад: Бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ. Үрээ 7 нас хүртэл тэвэрч бай.