ҮХРИЙН ЦОРОЙГ ОРООЖ АМТАТ ХИАМ ХИЙХ АРГА

ОРЦ

– Гоньд /амны том халбага 2/ – Лаврын навч /10 ш/ – Бөөрөнхий хар перц /2 халбага/ – Нунтаг улаан перц /2 халбага/ – Давс /7 халбага/ – Дашида амтлагч /3 халбага/ – Сонгино 2 ш – Сармис 1 бондгор

Ороосон цоройгоо битүү чанагчиндаа хийгээд заасан хэмжээнд нь шөлөө тохируулж хийгээрэй! Ороосон цорой янз бүр хэмжээтэй байдаг учир битүү чанагчийн багтаамжаас хамаарч тохируулж хийхээ бүү мартаарай!

Хамгийн гол анхаарах зүйл бол цоройгоо уяагаар ороохдоо суларч мултархааргүй ойр ойрхон шигүү чанга ороовол тун сайн шүү!!! Бүх амтлагчаа зөвхөн шөлөндөө хийнэ!!! Маханд ороох амтлагч байхгүй зөвхөн дангаар нь орооно. Мөн өөрсдийн жороор ч амтлагч нэмж хийж болно шүү! Энэ жор бол бидний өөрсдийн хийдэг үндсэн жор маань. Манай битүү чанагч 2.5 л шөл хийж 4-н ороосон цорой ороод таардаг юм. Давс ахиу хийхэд зүгээр байдаг шүү. Цоройгоо маш сайн зөөлөртөл чанана. Нялцайсан ч өөрөө биеээ дааж царцдаг.

Үндсэндээ 30 минутаар буцалгаад өөрийнх нь ууранд тагийг авалгүй 15 минут амраагаад дахин 30 минут чанана. Цоройгоо маш сайн ороож уях ёстойг бүү мартаарай!!! Манайхны хэлдэг 100-ийн уяагаар ороовол тасрахгүй сайн байдаг шүү! Суларвал ороосон цорой чинь зүгээр чанасан махнаас ялгагдахгүй! Цоройгоо бүрэн болсоны дараа тэгш гадаргуу дээр тавиад царцаагаарай.