Хэрэв таны үе мөч өвддөг бол эдгээр 8 хүнсийг бүү хэрэглэ!

Үе мөчний өвдөлт нь сэтгэлзүйн байдалд сөргөөр нөлөөлдөг. Үе мөчний өвдөлтийн гол шалтгаан нь гэмтэл, тулай, чонон хөрвөс, яс хугаралт, мултрах зэрэг олон хүчин зүйлс бий.

Үе мөчний өвдөлт нь зарим төрлийн хоол хүнсэнд улам ихээр сэдэрдэг. Үе мөчний өвдөлт, түүний дагалдах үр нөлөөг багасгахын тулд дараахь хоол хүнс хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна.

-Сахар, хурдан шингэдэг нүүрс ус.

Цэвэршүүлсэн элсэн чихэр нь цитокин гэж нэрлэгддэг үрэвсэлт хүчин зүйлсийн ялгаралтыг өдөөдөг тул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн, чихэр, шоколад, хийжүүлсэн ундаанаас зайлсхий. Төмс, талх, будаа, цагаан гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаарай. Үүнээс гадна эдгээр хоолыг хэтрүүлэн хэрэглэснээр биеийн жин нэмэгдэж, улмаар үе мөчний ачаалал нэмэгддэг.

-Даршилсан мах, боловсруулсан мах.

Эдгээр маханд пурины нэгдлүүд болон нитратууд агуулагддаг бөгөөд энэ нь үе мөчний эрүүл мэндийг улам дордуулдаг. Эдгээр бодисууд нь хорт хавдар үүсэхэд хувь нэмэр оруулдаг.

-Сүү.

Энэхүү танил бүтээгдэхүүн нь үрэвслийн урвалыг өдөөдөг бодисуудыг агуулдаг

-Эрдэнэ шишийн тос

Энэ төрлийн тос нь үрэвслийн хариу урвалд оролцдог омега-6 тосны хүчлээр баялаг юм. Эрдэнэ шишийн тосыг чидун, маалинган үр, хулуу эсвэл самрын тосоор солихыг зөвлөж байна.

  • Шар айраг.

Шар айраг нь шээсний хүчил болж хувирдаг пуринаар баялаг. Бие дэх шээсний хүчил илүүдэлтэй бол түүний давс нь үе мөчний хэсэгт хуримтлагдаж, тулай үүсгэдэг. Шар айргийг хэтрүүлэн хэрэглэх нь жин нэмэхэд хүргэдэг.

  • Давс.

Худалдааны хүнсний бүтээгдэхүүнд хэт их хэмжээний давс болон бусад хадгалалтын бодис агуулагддаг. Тэдний хэрэглээ нь ус-давсны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг бөгөөд энэ нь үе мөчний байдалд нөлөөлдөг.

  • Натрийн глутамат

Моносодиум глутамат нь хүнсний амт, өнгийг сайжруулахад өргөн хэрэглэгддэг нэмэлт бөгөөд үе мөчний өвдөлт, үрэвслийг улам хурцатгадаг. Натри глутамат агуулсан хоол хүнс хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.