
САМРЫН ГАЙХАМШИГ Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя гэж бодлоо ! 2007 оны үед Булган аймагт ажиллаж байхдаа, судас барьдаг мундаг хөгшинөөс сонсож тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж авсан юм. Толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг өвчин намдаах эмээр л явдаг байлаа. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал.
Би багаасаа малгай өмсөх дургүй нилээн сахилгагүй нөхөр байсан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна. Гэхдээ нэг анхаарах зүйл нь 18аас доош буюу насанд хүрээгүй хүүхдэд энэ эмчилгээ хийх хэрэггүй гэсэн шүү!!!!
Энэхүү эмчилгээг хийхийн тулд:
1 кг самар аваад усанд хийж шороо хогыг нь ангилж аваад ястай нь нунтаглаж 1 литр 500грамм 40% архинд хольж, 21 хоног харанхуй газар шилэн саванд дарна.

21 хоногийн дараа сайтар шахаж шүүж авахад 350-400гр орчим самрын тос хөвсөн шаргалдуу бор өнгийн сироп гэж болхоор тансаг амттай ундаа бэлэн болно.
За тэгээд өдөр сараа тэмдэглээд дунд нь таслахгүй уух нь хамгийн чухал шүү. Өдөрт 15-20 граммаар хоолны дараа өдрийн 3 удаа ууна.
Жич: Эмчилгээнд хэрэглэж байгаа болохоор сайн чанартай архи сонгоорой. Учир муухан спирттэй архи спирт илүү үнэртэж амтагддаг юм байна лээ. Харин сайн архиар дархад спирт амтагдахгүй самар илүү үнэртэж амтагддаг юм шүү!
Харин би өглөө, өдөр, оройдоо хоолны дараа 20 гр уудаг. Өдрийн цагт гадуур ажилтай үедээ уух хэмжээгээрээ жижиг шилэн саванд хийж яваад гаргаад уух боломжтой. Хамгийн чухал нь таслахгүй мартахгүй ууж байж үр дүнтэй шүү! Эхний эмчилгээний үед хууч хөдөлж толгой өвдөж байсан ч хэд хоноод гайгүй болсон харин тэр нь уг үндсийг нь эмчилж байгаа нь юм билээ. Түүнээс хойш ямар ч хүнд үе яаж ч ядарсан ахиж толгойн эм уухаа больсон доо.
Ид шидтэй мэт ойлгож болохгүй шүү.
Улиралдаа нэг удаа энэ эмчилгээг хийж бай гэсэн.
Маш их олон төрлийн витаминаар баялаг их энерги ихтэй шүү
Гэвч би Намар, Өвөл, Хавар л уусан тэгэхдээ энэ маягаар 4 н жил уусан.
Самар амтагдсан сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм.
Гэгээн оюундаа хэрэгтэйг нь тунгаан биз дээ..!!!! !