
Цайнд эс сэргээх олон төрлийн антиоксидант байдаг бөгөөд хэрэглэсэн цайгаа хаяхгүйгээр ашиглаж болох сайхан санааг та бүхэндээ сонирхуулж байна. Цай гоо сайханд төдийгүй ахуйн хэрэглээнд ч нэлээд их ашиг тусыг өгдөг ажээ. Ингээд хэрэглэсэн ууттай цай болон хандалсан цайг хэрхэн ашиглах талаар мэдээллийг хүргэе.
1. Наранд түлэгдсэн бол – Ууттай хүйтэн цайг наранд түлэгдсэн газраа тавиарай. Энэ нь өвчин намдаах үйлчилгээтэй.
2. Тууралт болон амьтанд хазуулсан тохиолдолд – Хэрвээ загатнаад байвал, загатнаж буй газраа ууттай цайг тавиад хэсэг хугацаан боох эсвэл удаан тавиарай.
3. Шарх эдгээх – Шархалсан газраа ууттай цайг тавьж боогоорой. Энэ нь хурдан эдгэхэд тусална.

4. Үү арилгах – Үүн дээрээ өдөрт 2-3 удаа 10 минутын турш, ууттай бүлээхэн цайг тавиарай. Хэд хоногийн дараа үү жижгэрэх болно.
5. Хаван буулгах – Цайгаа бүлээхэн усанд дэвтээж, дараа нь 20 минутын турш нүднийхээ доор тавиарай.
6. Үс гялалзуулах – Хэрвээ та бараан үстэй бол, хандалсан цайгаар үсээ зайлаарай. Энэ нь үсийг тань гялалзсан өнгөтэй болгоно.
7. Үс будах – Харин цайвар үстэй бол цайгаар угаасны дараа таны үс өвөрмөц өнгөтэй болох болно.

8. Хөлний эвгүй үнэр арилгах – Өтгөн хандалсан цайнд хөлөө дэвтээгээрэй. Үүний үр дүнд таны хөлийг эвгүй үнэртэй болгож буй нянг устгана.
9. Нүүрний арчилгаа – Нүүрээ цайгаар шавшсаны дараа алчуураар арчаарай. Таны нүүр гайхалтай чийглэг байх болно.
10. Модон тавилга арчих – Цайгаар норгосон даавуугаар модон тавилгыг арчиж болно. Дараа нь хуурай даавуугаар арчаарай.

11. Тослог зүйл цэвэрлэх – Мөн цайгаар тостой шил, толь, хайруулын таваг гэх мэт зүйлсийг угааж болно.
12. Хөргөгчний эвгүй үнэр дарах – Хэрэглэсэн цайтай уутыг хөргөгчинд хийснээр, цай эвгүй үнэрийг өөртөө шингээх болно.
13. Ногоо тарих бордоо болгох – Бордоог түргэн хугацаанд боловсруулах болон түүнд нэмэлт болгон цайг хольж болно.

14. Нүдний доорх хар хүрээг арилгах – Бүлээн усанд дэвтээсэн цайтай уутыг 15-20 минутын турш нүднийхээ доор тавиарай.