
Таны сэтгэл хөдлөл биеийн эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ? Хэрхэн шийдэх вэ?
Бидний сэтгэл хөдлөл болон эрүүл мэнд нь нягт холбоотой байдаг. Муухай мэдрэмж нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Мөн хүн сэтгэл хөдлөлгүй болоод ирэхээрээ өвдөх аюултай.Нийтлэг сэтгэл хөдлөлүүд бидний биед яаж нөлөөлдгийг харцгаая.
1.Айдас нь харшил болон дерматит үүсгэдэг.

Судлаачид зарим харшлыг сэтгэл хөдлөлтэй холбож тайлбарладаг.Экзем , өндөр халуурах, астма зэрэг нь сэтгэгийн эмгэгээс үүсэлтэй байж болно. Та олон жилийн турш юуных гэдгийг мэдэхгүй явж байж магадгүй. Айдас нь харшил үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарснаар астма болон дерматитын нөлөөг бууруулах боломжтой .
2.Санаа зовох нь жингийн өөрчлөлттэй холбоотой
Санаа зовох болон хэт их төсөөлөл жинд нөлөөлдөг. Та биеийнхээ аль нэг хэсэгт хэт их санаа зовж байсан байж магадгүй . Биедээ анхаарал тавьж санаа зовох нь зөв л дөө . Гэхдээ илүү хүсээгүй үр дүнд ч хүрч магадгүй .
3.Айдас болон түгшүүр нь олон өвчнийг үүсгэдэг.
Ямар ч шалтгаангүй байсан ч бие чинь өвдөөд байгаа юм биш биз. Айдас болон түгшүүр нь үүний шалтгаан ч байж болох юм. Заримдаа бид зарим зүйлийг хэт дөвийлгөдөг. Хэт сөргөөр бодох нь зарим өвчнийг илүү хүндрүүлдэг.
4.Хэт сэтгэл хөдлөл нь хоол боловсруулалтын эрхтэнд муугаар нөлөөлж болно.

Бидний ходоод нь нарийн төвөгтэй системээр удирдагддаг. Стресс нь ходоодонд муугаар нөлөөлдөг. Ходоодны шархлаа нь стресснээс шалтгаалж болно. Тархи хэт их асуудалтай нүүр тулахаараа дотоод эрхтэн рүү нөлөөлдөг.
5. Өөрийгөө хэт шүүмжлэх нь толгой өвдөхөд хүргэдэг.

Өөрийгөө шүүмжлэх , хэт багаар үнэлэх бас дотоод айдас нь хүнийг ихээр стресстүүлдэг. Та гутарч аль эсвэл дутуу үнэлэгдэж хэтэрхий их хичээх нь өөрөө толгойд маш муугаар нөлөөлдөг.
6.Сэтгэлзүйн хямрал болон түгшүүр нь зүрхний өвчний шалтгаан болдог.

Байнга давтагдах сэтгэл зүйн хямрал болон түгшүүр нь зүрхний титэм судасны өвчинг эрс нэмэгдүүлдэг. Өдөр бүр түгшиж эсвэл сандрах тусам зүрх чинь илүү хүчтэй цохилдог. Энэ нь зүрхний өвчний шалтгаан юм.
Хэрхэн үүнээс зайлсхийх вэ ?

1. Сэтгэлзүйн эмчтэй уулзаж үндсэн шалтгаанаа олох
2. Бясалгал хийх нь өөрөө стрессийг бууруулах сайн эм юм.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бясалгал нь анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг. Өөрийгөө болон бусдыг шүүмжлэхээ болих нь хэрэгтэй .