
Насанд хүрсэн хүн хамгийн багадаа 6-8 цаг унтаж амрах ёстой байдаг. Сайн нойр гэдэг бол хүний эрүүл, эрч хүчтэй амьдрах гол түлхүүр мөн.
Хэрэв та орой унтахдаа нойргүйдэл хэмээх асуудалтай нүүр тулдаг бол, доорх маш энгийн бөгөөд өндөр үр дүнтэй аргыг хэрэглээд үзээрэй.
Зөгийн бал хүний тархин дахь триптофан буюу амин хүчлийг чөлөөтэй эргэлдэхэд тусалдаг учраас эрүүл мэндэд сайн гэж үздэг.
Мөн цаашлаад зөгийн баланд агуулагддаг серотонин хүний биеийг бүхэлд нь тайвшруулах нөлөө үзүүлдэг ажээ.
Жор:
- Нэг цайны халбага зөгийн бал
- Нэг аяга халуун бүлээн сүү
- Нэг дусал ваниллын охь
Нэг аяга сүүгээ халаагаад дэрээс нь зөгийн бал, ваниллын охийг нэмж сайтар хутган орой унтахаас өмнө уугаарай.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.
Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
Түүхий ус уухгүй байх;
Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
Арьс, салстаа гэмтээхгүй байх;
Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.