
Нялх үр тань нэг л тухгүй, уцаартай байгаа тохиолдолд хөнгөн иллэг хийх нь тайвшруулах үйлчилгээтэйг олон ээжүүд мэддэг байх. Нялх үрс маань толгойг нь зөөлөн илээд өгөхөд л тайвширч зовхи нь хүндэрдэг шүү дээ. Энэ нь тэдний хүрэлцэх мэдрэхүй нь эмзэг мэдрэмтгий бөгөөд зөөлөн иллэг, хүрэлцэх гэдэг зүйл хэрэгцээтэй вэ гэдгийг харуулж байгаа зүйл юм. Хэрэв асуудал хүндрээгүй элдэв эм хэрэглэхээс өмнө энэхүү аргыг туршаад нэг үзээрэй. Хэрэв асуудал нэгэнт хүндэрсэн тохиолдолд эмчид хандах нь зөв юм.
Бид бүхэн lifestyle.mn уншигч танд бяцхан үрээ тайвшруулахад тань туслах хөлний массаж болон чухал цэгүүдийг хүргэж байна.
1. Шүдлэх.
Шүд ургах нь таны бяцхан үрд ихэд зовиуртай байх учир уйлах, хоолны дуршил муудах, нойронд муу болох, чих болон нүдээ үрэх, бүр халуурах ч тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд шүдлэх нь 6-10 сартай үед болох үйл явц юм. Хэрвээ бяцхан үр тань шүдэлж байгаа бол зурагт ягаанаар ялгаж үзүүлсэн хэсэгт зөөлөн иллэг хийж өгөөрэй. Энэхүү цэг нь эрүүний дээд болон доод хэсэг, шүдний мэдрэлтэй холбоотой байдаг учир өвчин намдахад туслах болно. Шүдлэх үед байгалиас заяасан өвчин намдаах арга ч гэж хэлж болох юм.
2. Шингэн нус гоожих.

Энэхүү цэг нь хамрын хөндийтэй холбоотой байдаг учир зурагт үзүүлсэн цэгт зөөлөн иллэг хийж өгснөөр таны хүүхдийн ханиад томууны зовиурыг багасгах, хамрын хөндийн өвчнийг намдаах зэрэг эерэг нөлөө үзүүлэх болно.
3. Цээж өвдөх.

Хэрвээ таны хүүхдийн цээжээр хөндүүрлэх, өвдөх шинж тэмдэг илэрвэл хөлийн дунд хуруунаас доош хөлийн улны дунд хэсэгт байрлах цэгт эрхийн хуруугаар дээш, доош чиглэсэн хөдөлгөөнөөр зөөлөн илж өгөөрэй. Мөн хоёр гараараа хүүхдийнхээ хөлийн дулаацуулж атгангаа эрхийн хуруугаар иллэг хийж өгч болох юм.
4. Ходоод гэсэд хямрах үед.

Хөлийн улны дунд хэсгийг зөөлөн илж өгөх нь ходоод гэдэс базлах болон тухгүй байдлын үед өвчин намдаах тун үр дүнтэй арга юм.
5. Хоолны шингэц муудах үед.

Хэрвээ таны бяцхан үрийн хоолны шингэж муу байгаа бол эрхийн хуруунаас доош 4 хуруу зайд байрлах цэгт зөөлөн иллэг хийж өгөөрэй. Хөлийн усанд зөөлөн иллэг хийж өгснөөр хоол боловсруулах үйл ажиллагаан, гэдэс өвдөх, дотор муухайрах зэрэгт сайнаар нөлөөлөх болно.
6. Гэдэс цанхайх, дүүрэх үед.

Хүүхдийн тань гэдэс нь дүүрэх, цанхайх нь таны хүүхдэд маш зовиуртай байдаг байна. Хий гаргах олон төрлийн эм бэлдмэл байх боловч та дараах цэгт иллэг хийгээр нэг үзээрэй. Хөлийн эрхий хуруу болон долоовор хурууны дундах хэсэгт зөөлөн дарж иллэг хийж өгөх нь бөөлжих, дотор муухайрах, гэдэс цанхайх зэрэгт маш тустай гэнэ шүү.
7. Өтгөн хатах үед.

Хөлөнд иллэг хийх нь өтгөн хаталтыг зогсооход тустай гэдэг нь нэгэн судалгааны үр дүнгээр нотлогдсон нэгэн зүйл ажээ. Хөлийн өсгий хэсэг нь ходоодтой холбоотой байдаг бөгөөд энэ хэсгийг зөөлөн илж өгснөөр ходоод гэдэсний асуудлаас ангижрахад тустай гэнэ.