
Хэрэв танд ямар нэгэн өвдөлт, таагүй байдал мэдрэгдэж байгаа бол дур мэдэн гэртээ өөрийгөө эмчлэхээс илүү мэргэжилтний туслалцаа авах нь дээр.
Бид бариун жинсэн өмдөө бүгдийг нь хая гэж хэлэхгүй. Харин боломжтой үедээ аь болох чөлөөтэй хувцас өмсөж байгаарай. Бариун хувцас байнга өмсөх нь ич имдэг эрх тэнийг өвчлүүлэх шалтгаан болдог. Таны ич имдэг эрх тэн ч гэсэн амьсгалж байгаа гэдгийг санаарай.

Эмэгтэйчүүдийн ичимдэг эрхтэн маш эмзэг байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та эрүүл ахуйг сайтар сахих хэрэгтэй, эс тэгвээс элдэв халдвар авч, доош юм гарах, хурц үнэр үнэртэх, загатнах зэрэг таагүй нөхцөл үүсч болзошгүй.
Ноцтой алдаануудын нэг! Энэ газар заримдаа загатнах нь бий. Гэсэн хэдий ч та тэвчих хэрэгтэй. Учир нь та өөрийгөө барихгүй бол цаашид цочрол үүсгэж, улмаар нянгийн асуудалтай тулгарах болно.
Vт pээ бол таны биеийн хамгийн эмзэг хэсэг тул та энэ хэсэгт гоёл зүүх талаар бодсоны ч хэрэггүй шүү!
Байнга угаах нь vт pээнээс бүх нянг зайлуулдаг бөгөөд үүнд ашигтай нян ч бас орно. Эдгээр нянг устгаснаар та элдэв өвчнөөс бүрэн хамгаалалтгүй болно. vт pээ нь өөрсдөө байгалийн цэвэрлэгч бодис үүсгэдэг тул савангаар байнга угаах шаардлагагүй байдаг. Тиймээс гадна давхаргыг үнэргүй савангаар угаахыг зөвлөж байна.

Одоо үед эмэгтэйчүүд бикини бүсийн үсээ авах болсон. Энэ тохиолдолд янз бүрийн өвчин үүсч болзошгүй тул та хамгийн сайн мэргэжилтэн болон хамгийн цэвэр орчин, хэрэгсэлийг сонгон үйлчлүүлээрэй.
Vт pээгээ халдвараас хамгаалахын тулд үргэлж цэвэр дотуур хувцас өмс. Бараг бүх эмэгтэйчүүдийн vт pээнээс өдөр бүр тогтмол юм гардаг тул дотуур хувцасаа байнга сольж байх хэрэгтэй.