
Цус харвалт – тархины цусны эргэлт огцом муудаж мэдрэлийн эсийг гэмтээж байгаа ажээ.
Тархин дахь судас хагарах эсвэл бөөгнөрөл үүссэнтэй холбоотой. Цус тархины зохих газраа очихгүй байгаагаас үүдэн цусан хангамж авч чадахгүй байгаа мэдрэлийн эс шаардлагатай хүчилтөрөгчөөр хангагдах боломжгүй болно.
Цус харвах тохиолдлын тоо ихэссээр байна:
- Цусны даралт ихсэх, өөх тосны солилцоо алдагдах, тамхидалт
- Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд бүгд цус харвах хэдий ч эмэгтэйчүүдийн үхэл их байдаг
- 55-аас дээш насныхан цус харвах магадлал 2 дахин нэмэгддэг
- Харамсалтай нь, цус харвахыг зүрх судасны өвчлөлийн адил эрт оношлоход хүндрэлтэй байдаг.

Цус харвах шинж тэмдэг гэнэт илэрдэг хэдий ч зарим нэг тохиолдолд хүний бие махбодь урьдчилан дохио өгөх нь бий. Энэ тохиолдолд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал үүсэж байгааг хүн ойлгож эхэлнэ.
1. Өндөр цусны даралт
Байнга өндөр даралттай байдаг хүмүүс энэ шинж тэмдгийг тэр болгон мэдэрдэггүй. Өндөр даралтыг тэд аюулын дохио гэж хүлээн авдаггүй.
Өндөр цусны даралт нь тархины судас агшилт эсвэл гэмтэлтэй холбоотой тул энэ үед хариу арга хэмжээ авах хэрэгтэй.
2. Хүзүүгээр хөших
Стресс, буруу байрлал эсвэл хэт их биеийн ачаалал авсантай холбоотой байж болно.
Мөн үүнээс гадна тархины судасны гэмтэл, бөөгнөрөлтэй холбож үзнэ. Хэрвээ та эрүүгээ цээжиндээ хүргэж чадахгүй байгаа бол, хүргэх оролдлого хийж байхад хүзүүгээр өвдөх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
3. Хүчтэй толгойн өвдөлт
Толгойн өвчний шалтгаан ямар ч байж болно, ихэнх тохиолдолд эрүүл мэндийн аюултай дохио болж чадахгүй.
Гэхдээ ямар нэгэн шалтгаангүйгээр хүчтэй өвдөж байвал эмчид үзүүлээрэй. Хүчтэй лугшиж өвдөх толгой нь цусны өндөр даралтын шинж тэмдэг байж болно. Магадгүй цус харвалтын дохио байхыг анхаарна уу.
4. Биеийн нэг тал мэдээгүй болох
Цус харвалтын түгээмэл шинж тэмдэг.
Нойрон дунд биеийн нэг тал мэдээгүй болох тохиолдол бий. Энэ нь шууд цус харвалтын дохио биш ч гэлээ ямартай ч анхааралгүй орхиж огт болохгүй.
5. Хараа муудах
Харааны ямар нэгэн асуудалгүй байсан хүн аливаа зүйл давхардаж харагдах, бүрэлзэх зэрэг шинж тэмдэг илэрвэл – бас л эмчид үзүүлэх том шалтгаан болно.
6. Гэнэт ядрах мэдрэмж төрөх
Гэнэт ядрах мэдрэмж төрөх – аюулын дохио.
Тархины цусан хангамжийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд энэ шинж тэмдэг илрэх нь элбэг. Цус харвахын өмнө хүмүүсийн нойр ихээр хүрэх, заримдаа мэдээгүй ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
7. Алхаж, гараа өргөж чадахгүй болох
Гар, хөлийн хөдөлгөөнөө удирдах чадвараа алддаг. Мөрөөр огцом эвгүй өвдөх нь яаралтай эмчид үзүүлэх дохио юм.
8. Толгой эргэх, бие сулрах
Эдгээр шинж тэмдэг нь эрүүл мэндийн асуудал үүссэнийг илтгэнэ. Онцын аюултай өвчний шинж тэмдэг болохгүй ч гэлээ заавал эмчид үзүүлэх шалтгаан бол мөн. Ялангуяа зүрх, судасны өвчлөлөөр өвдөж буй хүний хувьд анхаарах шинж тэмдэг ажээ.