Залуу ЭЭЖ нарт: Хөхний сүүг ЗӨВ хадгалах ЗААВАР!!!

Эхийн хөхөнд сүү орох үед хөх томорч, бага зэрэг хүндэрч хөндүүрлэж болно. Мөн хөхөнд сүү орсноор хөх зангирах магадлалтай. Энэ нь ихэвчлэн төрсний дараах 3-5 дахь долоо хоногт тохиолддог. Гэхдээ түүнээс хойших хугацаанд ч тохиолдохыг үгүйсгэхгүй юм. Тиймээс эхийн хөх зангирсан үед ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргажээ.

ХӨХНИЙ СҮҮГ СААХ, ХАДГАЛАХ ЗААВАР

  • Хөхний сүүг тагтай хуванцар юмуу эсвэл шилэн саванд хадгална. Хөхний сүү хадгалах савыг цэвэрлэх уусмалтай халуун усаар угаагаад сайтар зайлж хатаана.
  • Савыг хэтэрхий дүүргэхгүй, хүүхдэд нэг удаад өгөх хэмжээгээр савлаж хадгална.
  • Хөхний сүүг хадгалсан он, сар, өдрийг заавал тэмдэглэж байгаарай.

ЗӨВЛӨМЖ:

Хөхний сүү чинь багасаад байна уу?

Эх сүү сайтай байх нь хөхний том жижгээс огт хамаарахгүй. Бас өөрийнх нь ээж нь хэр сүүтэй байснаас хамаардаг гэдэг ч баттай биш. Ердөө л тухайн эхийн биеийн онцлогоос мөн хэр сайн унтаж амарч хэр хангалттай хооллож байгаагаас л шалтгаална.

Хөхний сүү багасахад ээжүүд маань юун түрүүнд угжих гээд байдаг. Эхийн сүүг юугаар ч орлуулшгүй шүү дээ. Угжих гэж яарахаасаа өмнө сүүгээ сайжруулах арга хэмжээ авахыг зөвлөж байна.

  • Хамгийн чухал нь хангалттай сайн унтаж амрах. Хүүхдээ унтах үед дагаж унтаад л байх хэрэгтэй.
  • Цай, ус, шингэн зүйл хангалттай уух. Жирэмсэн байх хугацаанд биенд хуримтлагдсан тарга төрсний дараа бидний уусан шингэнтэй нэгдэж сүү болдог гэж байгаа. Ус их уулаа гээд сүү амт чанаргүй болно гэж байхгүй.
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх.
  • Ядрахгүйг хичээх.
  • Эхний саруудад турах гэж огцом дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Мэдээж энэ их гэдэс харвингаас салмаар л байгаа. Гэхдээ хүүхэд хөхөндөө цадахгүй байх шиг хэцүү юм байхгүй шүү.
  • Эхийн сэтгэл санаа маш чухал. Яанаа сүү маань багасаад байна гээд бодоод байвал багасаад л байна.
  • Далайн байцаа, үхэр хонины чанасан гүзээ мөн шар будаатай цай сайн сүү оруулдаг шүү. Гүзээний салат хийж идээрэй.
  • Мөн сүү оруулдаг цайнууд байдаг. Бүр болохгүй бол авч хэрэглэж үзээрэй.