
Өөрт тохирох өсгийтэй гуталыг хэрхэн зөв сонгож сурах вэ! Энэ томъёололоор сонгосон гутал танд тохирох хамгийн зөв өндөртэй байх болно.
Өндөр өсгийтэй гутланд олон эмэгтэйчүүд дуртай байдаг. Гэхдээ бүх эмэгтэйчүүд загварлаг, дэгжин төдийгүй хөлдөө эвтэйхэн гутал яаж сонгохоо мэддэггүй. “Зөв” гутал нь хөнгөн, тухтай төдийгүй жинхэнэ аз жаргалыг мэдрүүлдэг.
Өнөөдөр бид та бүхэндээ өдөр тутамдаа өмсөх, өөрт тохирох өндөртэй өсгийт сонгох, мөн баяр ёслолд өмсөх гурван төрлийн өндөр өсгийтэй гуталыг хэрхэн зөв сонгох талаар хуваалцах гэж байна. Та өндөр өсгийт гутал сонгохдоо эдгээр энгийн аргуудыг санаж байхад илүүдэхгүй, та хэзээ ч алдахгүй зөв сонголт хийсэн байх болно!
ӨӨРТӨӨ ТОХИРОХ ӨНДӨР ӨСГИЙТИЙГ ХЭРХЭН СОНГОХ

Эхний арга нь тийм ч хэцүү биш юм. Өдөр тутамдаа өмсөх өсгийтэй гуталны өсгий 2-4 см-ээс ихгүй байх ёстой гэж эмч нар хэлдэг.

Хоёрдахь арга нь зөвхөн та өөртөө зориулагдсан төгс өсгийтэй гуталыг олж сонгоход тусална. Энэ аргад дараах энгийн томъёог ашиглана: ((өөрийн өндөр / хөлний хэмжээ) -1.61) * 10. Жишээлбэл, миний өндөр 170 см, хөл маань 80 см урт. Эдгээр утгуудыг томъёонд орлуулбал: ((170/80) -1.61) * 10 = 5.15. Тиймээс надад хамгийн тохиромжтой өсгийтэй гуталны өсгийн өндөр нь 5.15 см байх юм.

Ёслол өмсөх өсгийтэй гутал сонгохдоо та дараах энгийн аргыг ашиглаж болно: сандал дээр тухтай сууж, хөлөө урагш сунган (хөлийнхөө хурууг сунгахгүй), өсгийнөөсөө хөлийн ул буюу эрхий хурууны үе хүртэлх зайг хэмжих хэрэгтэй. Энэ хэмжээ нь таны хөлийн байж болох налуу бөгөөд та баяр ёслолд оролцохдоо энэ хэмжээний өндөр өсгийт өмсөж болно гэсэн үг юм.

Бид таныг аль болох үзэсгэлэнтэй харагдуулах төдийгүй бас биед тань эвтэйхэн тухтай байх өсгийтэй гутал өмсөн гялалзаж байгаасай гэж хүсч байна! Чанартай гутал сонгоход тань туслах илүү олон аргуудыг дараагийн удаад орчуулан хүргэх болно. Баярлалаа.