Нар хур тэгширсэн энэ сайхан зун заавал аялж үзэх ёстой 10 газар

Амралт, зугаалга, аялал, хөгжилтэй дурсамж бүхэн тохиох сайхан цаг ирлээ. Та бүхэн аялалд гарахад бэлэн байна уу? Гэхдээ хаашаа гэдгээ мэдэхгүй байвал энэ мэдээлэл танд тус болох болно. Сонголтоо хийгээрэй.

1. Буйр нуур /Дорнод аймаг, Халх гол сум/

Буйр нуур

Дорнод аймаг Халх гол сум Улаанбаатар – Буйр нуур 1093 км

Манай орны хамгийн олон зүйл загастай 5 дахь том нуурт тооцогддог Буйр нуур нь 40 км урт 21 км өргөн эргийн шугамын урт 118 км. Цэнгэг устай. эрэг орчмоороо элсэрхэг. Дундаж гүн 6 метр бол гүн хэсэгтээ 16 м хүрдэг. Нуурын ус гүехэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хүртэл халдаг

2. Алтай таван богд /Баян-Өлгий аймаг/

Баян-Өлгий аймаг

Улаанбаатар – Алтай таван богд 1980 км

Монголын дээвэр гэж нэрлэгддэг Алтай нурууны хамгийн өндөр таван оргил нь тэнгэр өөд тэмүүлэх зэрэгцэн оршдог. Үүнийг Алтай таван богд гэж нэрлэдэг. Олон сая жилийн тэртээгээс хадгалагдсан эдгээр мөсөн голууд нь сүүлийн 30 жилд багасаж байна. Алтай таван богдын хамгийн өндөр Хүйтний оргил нь далайн мандлаас 4374 метрийн өндөрт оршино.

3. Хүйсийн 8 нуур /Өвөрхангай аймаг, Уянга сум/

Улаанбаатар – Хүйсийн 8 нуур 565 км

Монгол орны төв хэсэг, Хангийн уулсийн дунд далайн түвшнээс дээш 2400 метрт оршдог. Хангайн нурууны араар орших Ханбаян хэмээх галт уул дэлгэрч түүнээс урсах халуун хайлмал бодис царцан Цагаан – Азарга голын урсгалыг хааснаар үүсэж бий болсон нуурууд юм. 1995 онд Байгалийн дургалт газар гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.

4. Тэрхийн цагаан нуур /Архангай аймаг, Тариат сум/

Улаанбаатар – Тэрхийн цагаан нуур 645 км

Хангайн нуруунаас эх авсан хойд урд тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур. Урт нь 16 км өргөн нь 6 км бөгөөд 61 ам км талбайтай. 20 м гүн, далайн түвшнээс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь тэрхийн гол юм. харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман бол.

5. Хамрын хийд /Дорноговь аймаг/

Улаанбаатар – Хамрын хийд 500 км

19 зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамгийн хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө 80 гаруй сүм хийдтэ, 500 гаруй ламтай байжээ. Хийдийн устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамгин хийдэд эргүүлэх залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.

6. Отгонтэнгэр хайрхан /Завхан аймаг/

Улаанбаатар – Отгонтэнгэр 1084 км

Хангин нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг Богд очирваань хайрхан хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Анх 1828 онд дархан цаазтай болгож жил бүр тайн тахиж байхаар зарлигдаж иржээ. Тахилга нь 1930-аас оны үед зогссон бөгөөд 1995 оноос буцаан сэргээжээ. газар зүйн судалгаанаас үзвэл Отгонтэнгэр уулыг Дундад азийн хангийн отгон галт уул гэж үздэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур бий. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий.

7. Их газрын чулуу /Дундговь аймаг/

Улаанбаатар – Их газрын чулуу 340 км

Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байглийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд тусгай хамгаалалтанд авчээ. Их газрийн чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 км орчим үргэлжилсэн хоёр хэсгийг тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 м өндөр Ерлөг уул юм.

8. Бурхан Халдун /Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум/

Улаанбаатар – Бурхан халдун 270 км

Монгол нууц товчоонд өгүүлснээр Чингис хаан Бурхан халдун уулыг уурд тахиж, шүтэж явахиг эрхэмлэн захижээ. Тиймээс Бурхан халдун уул бол монголчуудын дээд шүтээн мөн. Эртний шүтлэгт энэ уул нь далайн түвшнээс дээш 2362 м өргөгдсөн. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 1995 онос тахилгыг сэргээж дөрвөн жил тутамд тахих болжээ.

9. Хяргас нуур /Увс аймаг, Хяргас нуур, Хэцүү хад/

Улаанбаатар – Хяргас нуур 1272 км
Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин. Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт оршдог. Нуурын урт 75 км өргөн 31 км, хамгийн гүн хэсэгтээ 82 м.

Хэцүү хад: Аймгийн төвөөс 230 км, завхан сумаас 60 км зайд хяргас нуурин өмнөд эргийн дагуу 5-7 км үргэлжлэх 20-30 метр өндөр хадан цохиог Хэцүү хад гэж нэрлэдэг.

10. Хонгорын элс /Өмнөговь аймаг, Сэврэй, Баяндалай сум/

Улаанбаатар – Хонгорын элс 650 км

Хонгорын элс нь баруун хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн эрт элсэн манхан бөгөөд хангийн өндөр Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195м өндөр. Баруун хэсгээрээ илүү өндөр бөгөөд элсэн манхнууд нь салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос сонсогдоно. Ийхүү дуугардагаас нитгийн иргэд Дуут манхан хэмээн нэрлэжээ