Үрчлээ, нүдний доорх хар хүрээ, толбоноос хэрхэн амархан салах вэ. 2 долоо хоногийн дараа таны арьс дахин шинээр төрсөн юм шиг булбарайхан болох болно.

Бүсгүйчүүдийн хувьд арьсандаа хамгийн сайн тохирох шөнийн тос олж сонгох нь нь хүндрэлтэй асуудлуудын нэг байдаг. Гэрийн нөхцөлд гар аргаар эмчилгээний тос бэлтгэж хэрэглээд үйлдвэрийн тостой харьцуулаад үзээрэй.

Гэрийн тос хийх жор 1: Сүү ба зуун настын ханд.

Нүдний доорх дугуй хар хүрээг мэдэгдэхүйц цайруулахад зуун настын ханд танд туслах болно. Энэ ургамлын шүүс нь тунгалаг вазелинтай төстэй бөгөөд хүчтэй чийгшүүлэгч нөлөөтэй байдаг. Зуун настын хамгийн тааламжтай шинж чанар бол тослог бүрхэвч байхгүй, арьсны нүх сүвийг бөглөрөхгүйгээр амархан шингэдэг онцлогтой.

Сүүнд агуулагдах амин хүчлүүд нь үхэжсэн арьсны хэсгүүдийг гуужуулахад хувь нэмэр оруулдаг. Энэхүү шөнийн тосыг зовхинд хэрэглэж болно.

Бэлдэхийн тулд танд дараахь зүйлсүүд хэрэг болно.

  1. зуун настын шүүс эсвэл гель – 2 цайны халбага.
  2. оливын тос – 1 цайны халбага.
  3. хуурай сүү – 2 цайны халбага.
  4. Эдгээр орцуудаа нэг жижиг саванд хийж хутгаад хэрэглэхэд хангалттай. Зөвхөн хөргөгчинд хадгална. Мэдээжийн хэрэг, шинэхэнээрээ байх нь илүү их ашиг тус авчрах болно гэдгийг санаарай.

Гэрийн тос хийх жор 2: Жүрж ба тараг.

Энэхүү жорыг хүн бүр, ялангуяа 30-аас доош насны хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ тос нь үрчлээстэй тэмцэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Бэлдэхийн тулд танд дараах зүйлс хэрэг болно:

  1. 1 ширхэг жүржийн хальс
  2. турмерик – 1 цайны халбага
  3. нимбэгний шүүс – 1 цайны халбага
  4. Тараг – 100 гр
    Анхаар! Бүтээгдэхүүн нь нимбэгийн хүчил агуулдаг тул тосоо түрхсэн чигээрээ хонуулж болохгүй. Унтахаасаа хэдэн цагийн өмнө түрхээд угаахад хангалттай байх болно. Тарагны хувьд үйлдвэрийн тараг хэрэггүй гэж зөвлөх байна.

Гэрийн тос хийх жор 3: Зуун наст болон өндөг

Уг жор нь арьсны залуу байдлыг хадгалж, гүн тэжээл өгнө. Дашрамд хэлэхэд, энэ нь өдрийн тос болгон хэрэглэхэд тохиромжтой, нүүр будалтын суурь болохын хувьд өнгө нь тохиромжгүй ч гэсэн нарны хэт ягаан туяанаас бүрэн хамгаалдаг.

Бэлдэхийн тулд танд дараах зүйлс хэрэг болно:

  1. өндөг – 1 ширхэг.
  2. авокадо – 0.5 ширхэг.

Авокадог нухаш болгож, хутгасан өндөгтэй холиод л таны тос бэлэн болно.
Гэрийн аргаар бэлтгэсэн гоо сайхны бүтээгдэхүүний үр дүнд та эргэлзэх хэрэггүй. Энэхүү тос нь тоник шиг уургийн ачаар нүхжилтийг маш сайн агшаадаг.

Гэрийн тос хийх жор 4: Зөгийн бал, кокосын тос

Кокосын тос нь арьсыг зөөлрүүлж, нөсөө толботой тэмцэж, бактерийн эсрэг болон, антиоксидант үйлчилгээтэй байдаг.

Бэлдэхийн тулд танд дараах зүйлс хэрэг болно:

  1. зөгийн бал – 3 цайны халбага
  2. кокосын тос – 100 гр
    Уг бэлдмэлээ сайтар холиод, сэрүүн газар хадгалахад л хангалттай. Хэрэглэхийн өмнө уг тосыг хуруугаараа нухаж, массажны хөдөлгөөнөөр арьсандаа түрхэнэ. Энэ тосыг мөн скраб гэж үзэж болох ч арьсыг хуурайшуулдаггүй.Ямар нэгэн харшлах нөлөө байхгүй.

Бүсгүйчүүд та бүхэн гэрийн аргаар шөнийн тос хийх эдгээр жорыг хадгалж, арьсаа толигор байлгаарай!