Өндөгний цагаан нь ботоксоос илүү үр дүнтэй гэдгийг та мэдэх үү? Хамгийн гүн үрчлээг хүртэл багасгахад тусална.

Өнөөдөр дэлгүүр эсвэл эмийн сангаас хөгшрөлтийн эсрэг маск худалдаж авахад маш хялбар байдаг.

Гэхдээ та үйлдвэрлэгчид ямар найрлага хэрэглэдэгийг мэдэхгүй бөгөөд таны арьс эдгээр найрлага нь ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэх боломжгүй байдаг.
Эдгээр шалтгааны улмаас бид танд гэртээ амархан бэлдэж болох тусгай маск хийх жорыг толилуулж байна. Үр дүнд нь та үнэхээр сэтгэл хангалуун байх болно!

Залуужуулах нүүрний маск.

Найрлага:

  • Тал гадил жимс (хар толбогүй байх ёстой);
  • нэг халбага нунтаг цагаан гаа (эсвэл шинэхэн шүүс);
  • чидун жимсний (олив) тос хоёр халбага;
  • 1 ширхэг хутгасан өндөгний цагаан.

Бэлтгэх арга:

  1. Бананаа сэрээгээр сайтар нухна. Цагаан гаа, оливын тос нэмнэ.
  2. Зуурсан өндөгний цагаанаа нэмээд сайтар холилдтол хутгана.

Хэрэглэх арга:

1. Маскийг нүүр, хүзүү хэсэгт нимгэн давхаргаар түрхэнэ. Маск хатах хүртэл хүлээгээд 2-3 удаа давтана (өмнөх давхаргыг угаахгүйгээр). Сүүлийн давхарга нь 10-15 минутын дараа хатах болно.

2. Маскийг бүлээн усаар зайлж, дараа нь арьсаа хүйтэн усаар зайлна.

3. Үүний дараа хөнгөн тос түрхэж өгөх хэрэгтэй.

Энэхүү маск нь арьсыг агшин зуур чийгшүүлж, сэргээнэ . Тиймээс зарим хүмүүс үүнийг “10 жилээр залуужуулах” маск гэж нэрлэдэг.

Жор таалагдсан уу?