Ердийн давс ашиглан өөртөө шингэсэн муу энергийг хөөж, ариутгах арга.

Дэлхийн олон улсын хувьд давс нь цэвэр ариун байдал, дэг журмын бэлэг тэмдэг байдаг. Мөн давсыг олон төрлийн өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэдэг нь гайхах зүйл биш юм. Давсыг дэлхий даяар бие, сэтгэлийг цэвэрлэхэд эртнээс хэрэглэж ирсэн байдаг ба энэ нь түүнд орших хүчтэй эерэг цэнэгтэй холбоотой юм.

Ердийн давс нь хэдхэн минутын дотор сөрөг энергийг өөртөө татаж, шингээх чадвартай байдаг байна! Та энгийн нэг аргаар өөрийнхөө энергийг цэвэрлээд үзээрэй.

Эхлээд дуу чимээ, хүмүүс болон бусад анхаарал сарниулах зүйлсээс өөрийгөө тусгаарла. Үүнийг та өрөөндөө болон байгалийн цэвэр агаарт аль алинд нь хийж болно. Давсыг ямар нэгэн саванд юм уу дэвсгэр дээр асгаад хөл нүцгэн дээр нь зогсоод тайвшир.

Бүх муу зүйлс хэрхэн давс болж байгааг дотроо төсөөлж, бүх сөрөг бодол, сэтгэгдэл, санаа зовнилоо хөлөн доороо байгаа давс руу илгээж эхлээрэй. Зөөлөн хөдөлж болно. Илүү их төвлөрөх тусам цэвэрлэгээ сайн явагдана. Та гишгэж, эргэлдэж, бүр үсэрч, хөлөөрөө давс нухаж, эсвэл: “Би муу муухай бүхнээс ангижирч байна” эсвэл “Баяртай, бүтэлгүйтэл минь!” гэх зэргээр хэлж төсөөлж болно.

Сөрөг энерги арилсан гэж үзвэл хөлөө цэвэрлэж, гишгэсэн давсыг угаалтуур, с у у л т у у р луугаа асгах, эсвэл уутанд хийж б у л а х хэрэгтэй. Ингэснээр таны муу энерги шингэсэн давс нь ус, шорооны тусламжтайгаар өөрийгөө цэвэрлэх болно. Энэ бүхний дараа талархахаа бүү мартаарай.

Одоо та зөвхөн хоол хүнсэндээ ашиглахаас өөрөөр давсыг ашиглаж чадахаар боллоо. Энэхүү нийтлэлийг найзуудтайгаа хуваалцаж, тэднийг эерэг энергиэр цэнэглээрэй! Амжилт