
Та 10 насаар залуу харагдмаар байна уу? Залуу нас, нүүрний гоо үзэсгэлэнг хадгалахын тулд эдгээр зөвлөмжийг ашиглаарай!
Япон эмэгтэйчүүд олон зууны турш цагаан будааны үр ашгийг хүртэж ирсэн. Тэдний гоо үзэсгэлэнгийн нууц нь байгалийн энэхүү энгийн бэлэгт байдаг. Цагаан будаа нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг хүчирхэг антиоксидант болох линолийн хүчил ба свалений гайхалтай эх үүсвэр юм. Сүүлийнх нь үрчлээс үүсэхийг удаашруулж, нарны сөрөг нөлөөллөөс хамгаалдаг.
Мөн цагаан будаа нь зүрхийг хамгаалж, цусан дахь холестерины хэмжээг бууруулах чадвартай гэдгээрээ алдартай Е витамин, гамма-орзинолоор дүүрэн байдаг.

Харамсалтай нь Япончуудыг эс тооцвол ихэнх хүмүүс эдгээр баримтуудын талаар мэддэггүй. Тэгвэл бид танд таны арьсны өнгийг сайжруулж, үрчлээг толигор болгох энэхүү супер энгийн маск хийхийг санал болгож байна.
Танд дараах зүйлс хэрэгтэй болно:
- 3 хоолны халбага будаа;
- 1 халбага сүү;
- 1 халбага зөгийн бал;
Хэрхэн хийх вэ:
Будаагаа буцалгаад шүүнэ. Шүүсэн усаа хадгалах хэрэгтэй. Яагаад гэвэл дахиад хэрэг болно. Будаан дээрээ нэг халбага бүлээн сүү, нэг халбага зөгийн бал нэмээд хольж хутган нухна.
Бэлэн болсон маскыг цэвэр, хуурай арьсанд түрхээд бүрэн хаттал нүүрэндээ байлгана. Тэгээд будаагаа чанаж болгосон усаар угаана. Цагаан будааны ус нь хүчтэй антиоксидант шинж чанартай байдаг. Энэ нь арьсыг чийгшүүлж, цусны эргэлтийг идэвхжүүлдэг.
Мөн энэ ус нь хөгшрөлтийн толбыг арилгах, арьсны ү р э в с л и й г арилгахад тусалдаг. Та наранд шарахаасаа өмнө хэрэглэж болно: арьсыг чийгшүүлж, шинэ үрчлээс үүсэхээс хамгаална. Хамгийн оновчтой үр дүнд хүрэхийн тулд будааны маскыг долоо хоногт ядаж нэг удаа хэрэглэхийг зөвлөж байна. Энэ процедурыг хэд хэдэн удаа давтаснаар та 10 насаар залуу харагдах болно.