
Та галын өрөөндөө хоол амтлагч ургамалын бяцхан цэцэрлэг ургуулж түүнээс шинэхэн амтлагч ургамлуудыг шинээр нь авч хэрэглэж байвал хичнээн таатай байх вэ? Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хоолны амтлагч ургамалуудыг хэрхэн тарьж ургуулах талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Гоньд:
Гоньдны үрийг мөн савандаа суулгаад тогтмол услах хэрэгтэй. Энэ ургамал нь наранд дуртай тул нар тусдаг цонхон дээрээ байрлуулах хэрэгтэй. Ингэвэл амархан ургана. Мөн сард 1-2 удаа хөрсөнд нь бордоо хийж байвал зүгээр.

Яншуй:
Суулгахаасаа нэг хоногий өмнө яншуйны үрийг усанд хийж хонуулна. Хөрсөө чийглэж 0.5 см-ээс ихгүй нүх гаргаж, үрээ суулгах бөгөөд дээр нь хөрсөөр булаарай. Үүнийгээ харанхуй газар тавьж, өдөр бүр усална. Навч цухуйж эхлэхэд нь ургамлаа нар тусдаг цонхон дээрээ тавих хэрэгтэй.

Розмарин:
Розмарины үрийг чийгтэй хөрсөнд 15 см орчим гүнд суулгаад, жижиг саванд тарихыг зөвлөдөг. 1 сар орчмын дараа навч нь цухуйж эхэлмэгц хөрсийг чийгтэй байлгах нь чухал бөгөөд үе үе өрөө тасалгаандаа цэвэр агаар оруулж ургамалдаа цэвэр агаар өгч байх хэрэгтэйг санаарай.

Ганга:
Гангыг тарьж ургуулахын тулд танд 15 см өндөртэй цэцгийн сав хэрэгтэй. Хөрсийг сайн чийгшүүлсний дараа хэд хэдэн үр суулгана. Үүнийгээ 1 см орчим хөрсөөр хучиж өгнө. Эхний суулгасан үр үрслэхээс өмнө хөрсний дээд давхаргыг хатааж болохгүй. Бусад ургамлаас ялгаатай нь ганга нь дунд зэргийн усалгаа шаарддаг.

Орегано:
Энэ ургамлыг тарихдаа санах гол зүйл бол нарны гэрэл. Ореганод нарны гэрэл хамгаас чухал. Тиймээс нар сайн тусах газар байрлуулах хэрэгтэй. Хөрсөндөө 0.5см нүх гаргаж, үрээ суулгана. Ореганог үрсэлж эхэлж байхад нь өдөрт 3-4 удаа услах хэрэгтэй бол, том хэмжээтэй болоод ирэхэд өдөрт нэг удаа услахад хангалттай байдаг.

Кориандр:
Кориандрыг тарьж ургуулахын тулд хүчиллэг ихтэй хөнгөн чанарын хөрс хамгийн тохиромжтой байх болно. Тарих гэж байгаа хөрстэй савандаа үрийг нь эгнүүлэн суулгах хэрэгтэй бөгөөд тогтмол усалж байх хэрэгтэй юм. Суулгаснаас хойш 2 долоо хоногийн дараа гарч ирдэг.
