Өвдөг, тохойны харласан бараан толбо арилгах гурван энгийн арга!

Хэрэв та бараан тохойтой бөгөөд энэ нь таны санааг зовоож байгаа бол эдгээр заль мэхийг туршиж үзээрэй! Эдгээр нь тохойн дээрх хуурай, бараан арьсыг арилгах гурван хялбар арга бөгөөд үүнийг өөрөө хийж болно. Үр дүн нь таныг гайхшруулах болно!

Сүүтэй турмерик:

Энэхүү амтлагч нь таны арьсыг хамгаалж, чийгшүүлэх хамгийн сайн найз юм. Хийх арга: Нэг халбага турмерикийг хольж, бага зэрэг сүү нэмээд өтгөн зуурмаг болгоно. Тохойндоо түрхээд сайтар үрнэ! 5 минут орчим тохойндоо байлгаж байгаад савантай усаар  з а й л ж  угаана.

Чидун жимсний  т о с , элсэн чихэр:

Биеийн аль ч хэсэгт хэрэглэж болох арьсыг чийгшүүлж, гуужуулагч тусгай хослол. Нэг халбага оливын  т о с, ижил хэмжээний элсэн чихэр холино. Энэ хольцоо арьсанд түрхэнэ.(ойролцоогоор 5 минут). Дараа нь арьсыг шүршүүрийн гель, усаар  з а й л ж  угаана.

Ши модны  т о с  эсвэл кокосын  т о с:

Арьсыг зөөлрүүлж, чийглэг болгодог байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүний тухайд гэвэл эдгээр 2  т о с  бол зүгээр л бурхны хишиг юм! Орой бүр унтахынхаа өмнө ши  т о с  эсвэл кокосын  т о с о о р  арьсандаа иллэг хийж байгаарай. Бүтэн шөнөжингөө арьсандаа тостой үлдээгээрэй! Та тун удахгүй үр дүнг нь харах болно.

Дээр дурдсан 3 аргаар та 7 хоног туршаад үзэхэд мэдэгдэхүйц үр дүнд хүрч таны харласан тохой цайж байгааг та харах болно. За ингээд туршиж үзээд таалагдах юм бол хайртай хүмүүс найзууддаа хүртэл түгээгээрэй. Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.