
Энэ аргыг хэрэглэснээр хоёр, гурван долоо хоногийн дараа та хоёр, гурван насаар залуу харагдах болно. Хоёр, гурван долоо хоногийн дараа – дөрвөөс зургаан насаар! Цаашилсаар бүр хүүхэд шиг болно. За за тоглосон юм. Гэхдээ л энэхүү жор нь таны арьсанд гайхалтай нөлөө үзүүлж тэжээл өгдгөөрөө бусад төрлийн бэлэн масктай харьцуулашгүй юм.
Энэ маскийг хийхэд маш энгийн бөгөөд хүртээмжтэй хэд орц л хэрэг болно. Бид захын хүнсний дэлгүүрээс хатаасан замаг, далайн байцаа худалдаж авах боломжтой байдаг. Боломжтой бол шахмал хэлбэрээр байдаг бор замаг олж авбал бүр сайн.
Нэг аяганд 2-3 цайны халбага хатаасан замаг хийж дээрээс нь, 4-5 халбага буцалж буй ус хийнэ, нэг төрлийн масстай болтол хутгана, тагаар таглаад 5-10 минутын турш ууранд нь байлгана.Хамгийн гол нь их хэмжээний ус хийж болохгүй, эс тэгвээс нүүрэндээ түрхэхэд хэцүү байх болно – хольц нь урсаж нүүрэнд тогтохгүй хэцүү байх болно.
Уг хольцон дээрээ хэдэн дусал нимбэгний шүүс (тослог арьстай бол) эсвэл хэдэн дусал цэвэршүүлээгүй ургамлын тос эсвэл А эсвэл Е витамины тослог уусмал (хуурай арьстай бол) нэмж болно. Бүх хольцоо нэмсэн бол сайтар хутгаж бэлдээд, унтахын өмнө хуруугаараа нүүрэндээ түрхэж 20-25 минутын турш байлгана.
Халуун усаар угааж, орондоо орж унтаж амраарай. Долоо хоногт 3-4 удаа ийм маскыг хийвэл арьс гялалзаж, чангалж, сэргэнэ. Үр дүнг нь хараад та сэтгэл ханамжтай байх болно гэдэгт би итгэлтэй байна.
Та энэ үр дүнтэй маскны жорыг туршиж үзээд үр дүн нь танд таалагдах юм бол өөр бусад хүмүүс болон хайртай хүмүүстээ хүртэл хуваалцаарай. Танд эрүүл энх, гоо сайхан, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжил хүсье.