Өнөөдөр хүн цус харваж болох 4 тод шинж тэмдэг. Заавал унших хэрэгтэй. Та хүний амь нас аврах ч юм билүү!

Өндөр настай хамаатан садангаа шалга. Эхлээд та үүнийг төсөөлөөд үз дээ. Та хотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалан амарч байгаа бөгөөд тайван алхаж яваа насанд хүрсэн нэг эр гэнэт газарт унаж байгааг та харав. Та түүнд туслахаар яарч байгаа ч тэр хүн ухаантай байгаа бөгөөд тэр танд бүх зүйл хэвийн байна, зүгээр л уначихлаа гэж хэллээ гэж бодъё.

Тэр хүн цонхигор, ядарсан харагдаж байсан ч та түүнд итгэсэн бөгөөд тэр сэргээд босоод явчихсан бөгөөд өдрийн бүх үйл явдал энгийнээрээ  өрнөөд орой нь түүний бие бас л муудаж түүнийг түргэний машинаар авч явсан ба тэр хүн цус харваж нас баржээ. Хэрэв та үдээс өмнө тэр хүнд хэрэгтэй тусламжийг үзүүлж чадсан бол амьд хэвээр байх байсан гэвэл яах вэ? Гэхдээ яаж? Энэ нь яаж боломжтой юм бэ?

Тархины цус харвалт гэнэт л тохиолддог гэж нейробиологичид хэлдэг. Үнэн хэрэгтээ түүний шинж тэмдгүүд нь урьдчилан харагддаг тул тэдгээрийг ойлгож сурах нь чухал юм. Хэрэв тийм бол үхлийн халдлага (эсвэл өөр хэн нэгнийг насан туршийн тахир дутуу болгох боломжтой халдлага)-ыг “саатуулж” болно. Хүнд цус харвалтын өмнөх нөхцөл байдал байгааг илтгэх 4 шинж тэмдэг энд байна.

Нэгдүгээрт цус харвалтын “Сэжигтэй” найз эсвэл гэр бүлийн гишүүнээсээ өргөн инээмсэглэхийг хүс. Өвчтөн үүнийг хийх боломжгүй эсвэл маш их бэрхшээлтэй тулгарч инээмсэглэх гэж оролдох болно.

Хоёрдугаарт дөнгөж “шинж тэмдэг илэрсэн” хүнээс энгийн, гэхдээ хоёр үгээс илүү урт өгүүлбэр хэлэхийг хүс. Түүнийг бүрэн бөгөөд тодорхой ярихыг хүс: “Би бүдэрсэн, гэхдээ надад бүх зүйл сайхан байна, санаа зовох хэрэггүй.” гэх мэтээр яриулаад үз. Тодорхой зүйл ярьж чадахгүй, 2-3 үгтэй өгүүлбэр хэлэх гэж зовж байвал ойлгомжтой гэсэн үг.

Гуравдугаарт гараа толгойноосоо дээш өргөхийг түүнээс хүс. Өвчтөн энэ ажлыг зөвхөн хэсэгчлэн гүйцэтгэх боломжтой байдаг. Өөр хэлбэл шууд өргөж чадахгүй зөөж, эсвэл 2 гараа ээлжлэн өргөх гэх мэт.

Дөрөвдүгээрт түүнээс хэлээ гаргахыг хүс. Хажуу тийшээ эргэчихсэн юмуу муруйсан юм шиг байвал яаралтай эмнэлэгт хүргэнэ. Хэрэв аймшигт мөчид хараахан хүрч амжаагүй байгаа ч ойр дотны хүмүүс нь мөчний мэдээ алдалт, толгой өвдөх, толгой эргэх, харааны тунгалаг байдал огцом буурч нүд бүрэлзэж байна гэж ярьж байгаа бол эмчид яаралтай хандаарай. Хэдэн цагийн дараа тэр мэдэгдэхүйц муудаж магадгүй юм.

Бусад шинж тэмдгүүд: нэг нүдний хараа огцом буурах, гэнэтийн, үндэслэлгүй бөөлжих, зохицуулалттай холбоотой асуудал, гэнэт ухаан алдах. Хэрэв та эдгээр шинж тэмдгүүдийн талаар дор хаяж 10 хүнд хэлвэл нэг өдөр ядаж нэгнийх нь амийг аврах болно гэдэгт итгэлтэй байж болно гэж зүрх судасны эмч нар хэлж байна!