50-иас дээш насны эмэгтэйчүүд бамбай булчирхайн өвчин тусах эрсдэлтэй байдаг. Гэхдээ бүү санаа зов – энэ шүүс таныг аюулт өвчнөөс аварна!

Бамбай булчирхай болон бодисын солилцоог идэвхжүүлэх маш сайн шүүс. Бамбай булчирхайн өвчнийг эмчлэх нь гайхалтай зүйл. Энэ асуудал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн алинд нь ч тохиолдох боломжтой хэдий ч, ихэнхдээ 50-иас дээш насны эмэгтэйчүүд уг өвчнөөр түгээмэл өвчилдөг. Бамбай булчирхай биед маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажиллахаа болих үед жин нэмэгддэг байна.

Витамин, эрдэс бодис болон антиоксидантаар баялаг уг шүүсийн найрлагад энгийн орцууд багтдаг тул, гэрийн нөхцөлд хийж бэлтгэхэд маш хялбархан. Бамбай булчирхайн өвчнийг эмчлэх шүүсийг бэлтгэхэд найрлагад нь орж буй орц тус бүрийн давуу талууд:

Шанцай – глюкозын хэмжээг хянахад тусалж, бодисын солилцоог идэвхжүүлнэ. Задь – сэтгэл санааны байдлыг сайжруулж, мөн бодисын солилцоог идэвхжүүлдэг. Жүржийн шүүс – витамин Ц амин дэмээр баялаг учраас биед явагдах олон процесст эергээр нөлөөлнө. Нимбэг – эмчилгээний зориулалттай бөгөөд цусыг цэвэршүүлж, биеийг хоргүйжүүлнэ.

Кокосын тос – бамбай булчирхайд маш сайн нөлөө үзүүлээд зогсохгүй, бүтцийн хувьд үйл ажиллагааг нь дэмждэг. Бамбай булчирхай нь өвчилсөн хүмүүс кокосын тос хэрэглэж эхэлдэг гэдгийг дурдах хэрэгтэй байх. Кокосын тос зарим эмнээс ч илүү үр нөлөө үзүүлэх нь бий. Гэхдээ та эмчийн заавар зөвлөгөөгүйгээр өөрөө дур мэдэн эм хэрэглэхээ зогсоож болохгүйг анхаараарай!

Орц:

  1. 5 литр цэвэршүүлсэн ус
  2. Нэг хэсэг 4-5 см урттай шинэхэн цагаан гаа
  3. 1 цайны халбага нунтагласан шанцай
  4. 1 хоолны халбага кокосын тос
  5. 1/4 аяга аньсны шүүс
  6. Нэг чимх арилгасан задь
  7. 1/2 стакан шинэхэн жүржийн шахсан шүүс
  8. 1/2 стакан шинэхэн нимбэг эсвэл кивиний шүүс

Бэлтгэх заавар: Усыг халааж, буцалж эхэлмэгц дээр нь амтлагчуудаа (шанцай, цагаан гаа болон задь) хийнэ.
2-3 минут буцалгаад галыг унтрааж, шингэнийг хөргөнө.
Дээр нь нимбэг эсвэл кивиний шүүс, жүржийн шүүс, ус, бүлээсгэсэн кокосын тосыг хийж, сайтар холино.

Хэрэглэх заавар: Өдрийн цагаар уг шүүснээс 150 мл хэмжээгээр нэг удаа ууна. Хэрэглэхийн өмнө хөргөгчид хийж тавих ёстойг санаарай. 15 өдөр дараалан уг шүүсийг өдөрт нэг удаа ууж, дараагийн 7 хоног амраад үргэлжлүүлэн 15 хоног уугаарай. Анхаарах зүйл: цусны өндөр даралттай хүмүүс уг шүүсийг хэрэглэж болохгүй!