Хэрэв таны ам байнга хуурайшиж хатдаг бол ИЙМ шалтгаантай!!!

Хэрэв та ам хатах өвчнөөс болж зовж байгаа бол танд туслах 7 арга: Ам хатах өвчний шалтгаан ба шинж тэмдэг: Шүлс дутагдсаныг анзаарах хүртэл ам хуурайших нь асуудалтай байдаг гэж хэн ч мэддэггүй. Энэ өвчнийг эмнэлгийн нэршлээр нь ам хатах /xerostomia/ гэдэг. Энэ нь нийтлэг тохиолддог шинж тэмдэг бөгөөд ихэвчлэн зарим төрлийн эмийн хэрэглээний гаж нөлөө юм. Гэхдээ энэ нь шүдний өвчний үр дагавартай холбоотой байж болзошгүй тул эмчилгээг бүү хойшлуул, учир нь шүлс аман дахь хоол хүнс, бактерийг цэвэрлэж, хоол боловсруулах үйл явцын нэг хэсэг болдог. Ам хуурайшихад ямар шинж илэрч түүнийг хэрхэн чийгшүүлэх арга замыг зөвлөе.

Амны хуурайшилтын шалтгаан, шинж тэмдэг:

Юуны өмнө стресс, шингэний дутагдлаас болж ксеростоми үүсч болно. Таны шүлсний булчирхай эдгээр тохиолдолд хангалттай хэмжээний шүлс үйлдвэрлэхээ больж магадгүй юм. Статистикаас үзэхэд ксеростоми үүсгэдэг 400 жор байдаг. Иймд эмийн гаж нөлөөг шалгаж бай. Жишээлбэл, өвдөлт намдаах эм, антидепрессантууд ихэвчлэн гаж нөлөө үзүүлдэг. Ксеростомийн үед хэлэнд хонхорхой гарах шинж илэрнэ. Хэрэв аманд хангалттай шүлс байхгүй бол аман дах хүчлийг сааруулж хоол хүнс болон бактерийг үүнээс цэвэрлэж чадахгүй.

Ам хуурайших нь хуурай мөөгөнцрийн халдвар ба кандидозын шинж байж болно. Амьсгалах болон залгихад бэрхшээлтэй болдог. Шүлс бий болгох шүлсний булчирхайд мэдээлдэг мэдрэлийн системийг гэмтээх магадлалтай. Хэрэв танд эдгээр асуудлууд тулгарч байгаа бол танд амаа арчилж эмчлэх тал дээр хэд хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Хангалттай хэмжээгээр ус уу. Шингэн дутагдах нь ам хуурайших өвчний гол шалтгаан болдог. Өдөрт ойролцоогоор 2 л ус уу.

2. Кофейн агуулсан уух зүйлээс татгалзах: Та кофе уусны дараа илүү их цангаж байна гэдгээ анзаарсан уу? Кофейн агуулсан ундаанаас зайлсхий, учир нь кофеин нь шингэний алдагдал үүсгэдэг шээс хөөх эм юм. Кофе, цайг хэрэглэх нь ам хуурайших асуудлыг улам бүр дордуулдаг.

3. Исгэлэн хоол, нимбэг идээрэй: Исгэлэн хоол нь шүлсний булчирхайг өдөөдөг. Жишээлбэл стакан усанд тал лемоныг шахаж хийх нь төгс уусмал болно. Болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Яагаад гэвэл лемоны хүчил шүдний пааланг гэмтээж болзошгүй.

4. Тамхины бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий: Тамхи татах нь шүлс ялгаралтыг бууруулж байдаг, нэн ялангуяа нэг дор эм уувал бүр муу. Түүнчлэн тамхины бохь нь шүлсний булчирхайг цочроодог.

5. Сахаргүй чихэр ид: Сахаргүй чихэр ид. Энэ нь богино хугацааны тайвшралыг өгнө. Ердийн чихэр идсэнээс хамаагүй дээр байх болно.

6. Уруулаа хуурайшихаас хамгаалах: Чийгшүүлэгч бальзам эсвэл уруулын будаг түрхэж бай. Ксеростомитай бол хуурай уруул үргэлж таагүй мэдрэмж төрүүлдэг.

7. Амны хөндийн эрүүл ахуйг сахих: Амны хөндийн эрүүл ахуйд анхаар. Өдөрт дор хаяж хоёр удаа шүдээ угааж, амаа зайлж, чихэргүй бохь зажилж, шүдний эмчид тогтмол очиж үзүүлээрэй.