Бүтэн жилийн турш хадгалсан ч шинэ хэвээр гарч ирэх сармис: Сармис хадгалах шинэлэг арга!

Сармисыг шинэ хэвээр нь удаан хугацаанд хадгалах бас нэгэн аргыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Их хэмжээний сармис худалдаж авсны дараа хэрхэн зөв хадгалах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Хүмүүс тохирох аргыг мэдэхгүйн улмаас сармисаа амархан муутгаж, ашиглахын аргагүй болгож хаядаг шүү дээ. Тэгвэл одооноос энэ аргаар сармисаа хадгалж байгаарай.

Танд хэрэг болох зүйл бол том хэмжээний шил болон марль. Шинэхэн худалдаж авсан сармисаа шороог нь арилгаж цэвэрлэнэ. Шилэн саваа мөн адил сайтар угааж цэвэрлэсэн байх ёстой. Шилэн савандаа сармиснуудаа хальстай нь буюу бүтнээр нь хийж, хамгийн дээр нь хэд давхарлаж эвхсэн марль-аа тавина. Таглаж болохгүйг анхаараарай.

Ингээд шилтэй сармисаа гал тогооны шүүгээнд хийж хадгалах бөгөөд хөргөгчинд хийж болохгүй. Та хоол хийхдээ сармиснаасаа аваад, буцаагаад марлиа дээр нь тавиад шүүгээндээ хийж байгаарай. Энэ мэтчилэн сармисыг шилэнд хийж хадгалахад бүтэн жил шинэхэн хэвээр байдаг аж.

Энэхүү үр дүнтэй аргаар та өвөлжингөө шинэхэн сармис хоол хүнсэндээ хэрэглэж болох нь байна. За тэгээд мэдээж таалагдсан бол цааш нь түгээгээрэй. Амжилт хүсье.