
Судалгаанаас үзэхэд витамин С-ийн хэрэглээ нь ханиаднаас урьдчилан сэргийлж чаддаггүй ч шим тэжээлийг ихэсгэх замаар шинж тэмдгүүдийн хүндрэлийг бууруулахад тусалдаг. Харин витамин С гэж бодохоор жүрж санаанд гарцаагүй ордог. Хэдийгээр витамин С их хэмжээгээр агуулагддаг гэдгээрээ алдартай ч дунд зэргийн жүржид агуулагддаг 69.7 мг нь бусад олон төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэээс бага гэдгийг та мэдэх үү. Тэгвэл жүржээс илүү витамин С ихтэй 10 хүнсийг танд танилцуулъя. Витамин С ихтэй 10 хүнс:
1. Болгарын чинжүү: Улаан, ногоон, шар, улбар шар өнгийн хонхон чинжүү нь жүржээс илүү витамин С агуулдаг бөгөөд энэ нь 95 мг-аас 341 мг байдаг. Энэ нь мөн маш бага илчлэгтэй байдаг бөгөөд нэг аяганд ердөө 45 калори илчлэг агуулдаг нь тэднийг төгс зууш болгодог.
2. Брюссель байцаа: Эдгээр бяцхан байцаанууд нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх эслэг, фитонутриент болон 74.8 мг витамин С-ээр дүүрэн байдаг. Хэрэв та гашуун амтанд дургүй бол шарж идээд байгалиас заяасан амтлаг чанарыг нь гаргаж авч болно.
3. Брокколи: Нэг аяга жижиглэсэн, түүхий брокколи цэцэгт 81 мг орчим витамин С агуулагддаг. Мөн ясны эрүүл мэнд, цусны бүлэгнэлтэд чухал үүрэгтэй К витамин агуулдаг.
4. Цэцэгт байцаа: Нэг жижиг толгой цэцэгт байцаа хэрэглэхэд 5 грамм эслэг, 5 грамм уураг, 127.7 мг витамин С агуулагддаг. Үүнийг уураар жигнэж, шарж эсвэл нухсан ч хамаагүй.
5. Кале байцаа: Нэг аяга байцаа нь 80.4 мг витамин С агуулдаг. Энэхүү тэжээллэг чанар нь мөн их хэмжээний өөх тосны хүчил, эрдэс бодисоор хангадаг.
6. Киви: Эдгээр жимсний ердөө хоёрхон нь бараг 128 мг витамин С агуулдаг. Судалгаанаас үзэхэд киви нойрны чанарыг сайжруулдаг бөгөөд таныг хурдан унтахад тусална. Энэ нь тэдний нойрыг эхлүүлэхэд тусалдаг серотонины даавар өндөр байдагтай холбоотой юм.
7. Манго: Манго нь А аминдэмийн агуу эх үүсвэр бөгөөд витамин С-тэй адил дархлааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд нүдийг эрүүл байлгадаг. Энэ нь ойролцоогоор 122.3 мг витамин С агуулдаг.
8. Папайя: Папайя идэх нь арьсыг гэрэлтүүлж, синусыг цэвэрлэж, ясыг бэхжүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон. Зөвхөн нэг аяганд 88.3 мг витамин С агуулагддаг.
9. Хан боргоцой: Хан боргоцой нь нэг аяганд 79 мг орчим витамин С агуулдаг. Бусад жимснээс ялгаатай нь энэ нь уураг шингээхэд тусалдаг бромелайн ферментийг агуулдаг.
10. Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнэ нь нэг аяганд 85 мг витамин С, нэг тунгаар манган агуулдаг нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Органик сорт худалдаж авахаа мартуузай.