Түгээмэл хэрэглэдэг мөртлөө утгыг нь мэддэггүй ДОХИО ЗАНГААНУУД ийм учиртай

Хүн өөрийн биеийн үйл хөдлөл, дохио зангаагаараа юу илэрхийлж байгааг судлах нь маш сонирхолтой судлагдахууны нэг байдаг. Хүний нүүрний хувирал болон биеийн байрлал нь заримдаа тэр хүний амаараа хэлж буй үгстэй таарахгүй байх тохиолдол бий.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Хүмүүсийн хэрэглэдэг зарим дохионууд анх үүсэхдээ сөрөг утгатай, бусдыг доромжилсон өнгө аястай байсан ч яваандаа өөрчлөгдөж эерэг утгатай болсон байдаг. Ингээд түгээмэл ашиглагддаг сонирхолтой 10 дохио зангааны талаарх мэдээллийг хүргэж байна.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Гараар ёслох

Ёслох дохио зангааны гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Гэхдээ зарим судалгаанаас үзэхэд уг дохио нь хамгийн анх эртний Ромд үүссэн байж магадгүй аж. Мөн дундад зууны үеийн, бүрэн хуягласан хүлэг баатрууд нь бие биедээ дөхөхдөө дайсагнаагүй байгаагаа илэрхийлэх үедээ нүүрнийхээ хаалтыг дээшлүүлдэг байсантай ч холбож үзэх нь бий. Гэхдээ энэ таамаглал нь эргэлзээтэй бөгөөд зарим судлаачид Английн цэргүүд уг ёсолгоог үүсгэсэн гэж үздэг.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

XVIII зуунаас өмнө Английн цэргүүд өөрөөсөө өндөр цолтой цэргүүдтэй малгайгаа өргөж хүндэтгэж мэндэлдэг байжээ. Улмаар 1700-аад оноос Англи цэргүүдийн малгай тайлж, өмсөх нь нэлээд хүндрэлтэй болсон учир гараараа ёслох болжээ.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

“V” тэмдэг

“V” тэмдэг нь аль улсад байгаагаас хамаарч өөр өөр утга илэрхийлдэг байна. АНУ-д түгээмэл хэрэглэгддэг уг дохионы алгаа гадагш нь харуулсан хувилбар нь энх тайван эсвэл ялалтыг илэрхийлдэг. Харин Англид байдаг алгаа дотогш нь харуулсан хувилбар нь дунд хуруугаа гаргахтай ижил утгатай байдаг.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Энэ хоёр хувилбарын гарал үүсэл тодорхойгүй байдаг бөгөөд зарим судлаачид анх 1415 оны Англи, Францын хоорондын “Азенкурийн Тулаан” (Battle of Agincourt)-ны үеэр үүссэн гэж үздэг.

Тухайлбал, Английн харваачид маш мэргэн байсан бөгөөд түүнд нь дургүй Франц цэргүүд олзлогдсон Англи цэргүүдийн хоёр хурууг тайрдаг байжээ.

[wpna_ad placement_id=”418342949336934_418342972670265″]

Үүнд нь эгдүүцсэн Англи цэргүүд Франц цэргүүдийн өөдөөс хоёр хуруугаа гозолзуулж гутаахыг оролддог болсон аж.

Мөн чигчий болон долоовор хуруунуудаараа “V” хэлбэр үүсгэсэн тэмдгийг завхай эхнэртэй хүмүүс рүү харуулж доромжилдог байсан юм.