
Халуурах, хамар битүүрэх үед аяга тахианы мах идэх нь гайхалтай санаа боловч ханиадтай үед хүний биед сайн нөлөө үзүүлдэг хоол хүнс байдаг шиг эсрэгээсээ муу нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн ч байдаг ажээ. Энэхүү нийтлэлд ханиад хүрсэн үед идэж болохгүй 8 хүнсний талаар мэдээллийг хүргэж байна.
Чихэр
Чихэр найрлагандаа сахар ихээр агуулсан байдаг тул аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Тэгвэл өвчтэй байхад үүнийг идэхэд эрүүл мэндэд бүүр муугаар нөлөөлдөг ажээ. Учир нь сахар үрэвслийг өдөөж улмаар халдварын эсрэг тэмцдэг цагаан эс (лейкоцит)-ийг сулруулж, дархлааг бууруулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь салстыг өтгөрүүлж улмаар харшил үүсгэгч бодисууд биед үлдэхэд нөлөөлдөг байна. Ялангуяа сүү нь цэр ялгаралтыг идэвхжүүлдэг ажээ. Хүн эрүүл үедээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд үбиед нэн сайн хэдий ч өвчний үед салст ихээр ялгарахад хүргэж урвуу нөлөө үзүүлдэг.

Зайрмаг
“Хоолой өвдчихлөө, зайрмаг идье” гэдэг үгийг сонсож байсан л биз дээ? Гэвч ихэнх зайрмаг нь ханасан өөх тос ихтэй тул үрэвсэл үүсгэдэг байна. Дээрээс нь энэ хүйтэн амттан нь сахараар баялаг бөгөөд энэ нь бидний дээр хэлсэнчлэн үрэвслийг нэмэгдүүлдэг бас нэг шалтгаан болох учир өвдсөн үедээ хэрэглээнээс хасах нь зүйтэй юм.

Кофе
Кофе нь зөвхөн сэргээгч үйлчилгээ үзүүлдэг төдийгүй бие махбодыг усгүйжүүлдэг тул ханиад хүрэх үед булчингийн өвдөлтийг улам хүндрүүлдэг байна. Биеийн чийгшил сайн үед дархлаа хамгийн үр дүнтэй ажилладаг. Кофейн нь шээс хөөх “эм” тул үүнээс татгалзах нь зөв юм.

Чили
Чили чинжүүнд агуулагддаг капсацин нь хамрын хөндийг цочроож, салст ялгаруулалтыг өдөөдөг тул хамар битүүрэх зэрэг ханиадны анхны шинж тэмдэг илэрвэл халуун ногоотой хоол хүнснээс түр татгалзахыг зөвлөж байна.

Архи болон бусад согтууруулах ундаа
Согтууруулах ундааны хэрэглээ нь бие махбодийн дархлааг сулруулдаг стрессийн хүчин зүйл юм.
Гадил
Гадил нь эрүүл хүнс боловч ханиад хүрсэн үед гистамин ялгаруулж улмаар ханиадыг даамжруулж болзошгүй тул үүнээс зайлсхийх хэрэгтэй. Нэмж дурдахад гадил жимсэнд сахар ихээр агуулагддаг тул үрэвслийг өдөөж, дархлааны тогтолцоог сааруулдаг.
Гоймон
Цэвэршүүлсэн нүүрс ус нь сахар шиг үрэвслийг нэмэгдүүлж, дархлааны системийн ханиадтай тэмцэх чадварыг бууруулдаг. Тиймээс гоймон идэхгүй байх нь зөв сонголт.