Ядаргаа тайлж, халдварт өвчнүүдээс хамгаалах аарц, адууны махтай, сармистай шөл. Үүнд эрүүл мэндээ даатгаж болно!

Монголчууд идэр есийн хүйтэнд халуун чанартай адууны махыг сонгон хэрэглэхдээ халдварын эсрэг үйлдэлтэй саримс мөн уураг, витаминаар баялаг аарцтай хавсран хэрэглэдэг.

Аарцтай адууны махтай шөл нь хийг дарж тамир тэтгэх амин шим агуулсан жор юм.

Хийх арга: Хүйтэн усанд адууны мах, саримсаа хийж шөлжүүлээд, буцалсан шөлөндөө аарцаа хийж хутгаад амин шимт шөл бэлэн болно.

Хийхэд хялбар мөртлөө биед тустай уламжлалт энэхүү шөлийг орой унтахдаа уугаад салхи авхуулалгүйгээр хөнжилдөө орж унтах хэрэгтэй.