
Хот суурин газар олширсноор амьтан, ургамлын олон төрөл зүйл у.с.т.а.ж үгүй болоход ойрхон байна. Үүний нэг нь Сан Францискод олон зууны турш амьдарч байсан үзэсгэлэнтэй цэнхэр эрвээхэй юм. Гэвч 20-р зууны эхэн үеэс хотын хөгжил нэмэгдэхийн хэрээр энэхүү гайхамшигтай эрвээхэй нь хотод харагдах нь ховордож эхэлжээ.

Калифорнийн цэнхэр эрвээхэйний мөчлөг
Калифорнийн цэнхэр эрвээхэйн жинхэнэ гайхамшиг юм. Энэ эрвээхэйн амьдралын мөчлөг нь жижиг улаан өндөгнөөс эхэлдэг бөгөөд тэдгээр нь ургамлын иш, навч дээр байдаг байна. Дараа нь өндөг хагарч улбар шар толботой хар өт гарч ирэн эцэст нь гүн хөх өнгөөр гоёмсог эрвээхэй болж хувирах юм.

Калифорнийн цэнхэр эрвээхэйн жинхэнэ гайхамшиг юм. Энэ эрвээхэйн амьдралын мөчлөг нь жижиг улаан өндөгнөөс эхэлдэг бөгөөд тэдгээр нь ургамлын иш, навчин дээр байдаг байна. Дараа нь өндөг хагарч улбар шар толботой хар өт гарч ирэн эцэст нь гүн хөх өнгөөр гоёмсог эрвээхэй болж хувирах юм.

Хэрхэн эхэлсэн бэ?
Тим Вонг бол Калифорнийн Шинжлэх Ухааны Академийн усны биологич бөгөөд байгалиа хайрлах дуртай нэгэн юм. Тимийн ажилж буй академийн музейд асран халамжилж байгаа амьтад олон бий. Үүнд: Оцон шувуу, шар шувуу, могой, гүрвэл, мэдээжийн хэрэг эрвээхэйнүүдийг халамжилдаг байна. Тэрээр instagram хуудсаараа дамжуулж харуулсан цэнхэр эрвээхэй олон хүмүүсийн анхаарлыг татсан ажээ.

Хэдэн жилийн дараа Тим Калифорнийн цэнхэр эрвээхэйн тухай гунигт түүхийг олж мэдээд энэ сайхан эрвээхэйг хотод буцааж өгөхөд шаардлагатай бүх зүйлийг хийхээр шийджээ. Тэрбээр нарийн судалгаа хийж эхэлсэн байна, ганц асуудал нь энэ эрвээхэйн зөвхөн Калифорнийн бүс нутагт пипевиний ургамлыг л иддэг гэдгийг олж мэджээ.

Тим-ийн эхний ажил ховор ургамлыг олох байлаа. Тэрээр Сан-Францискогийн ургамал судлалын төвөөс олсон байна, цэцэрлэгийн мэргэжилтнүүдээс дахин ургуулж болох үндэс авч чаджээ. Тим уг ургамлыг ашиглан өөрийн эрвээхэйн орчныг сэргээн засварлаж, өөрийн гараар жижиг хүлэмж барьжээ.

Анх туршилтын 20 өндөгтэй эхэлсэн Тим олон мянган цэнхэр эрвээхэйтэй болж чаджаа. Тэрээр мөн Калифорнийн 200 гаруй ховордсон ургамлыг хүлэмжиндээ ургуулаад байна. Хэрвээ та илүү ихийг харахыг хүсэж байгаа түүний instagram хуудас timtast1c-аас харах боломжтой.