Нурууны өвчнийг эдгээхэд заавал дасгал хийх шаардлагагүй. Харин оронд нь энэ хялбар аргаар асуудлыг шийдээрэй

Өнөөдөр нь нуруу нь өвдөггүй, ядаж өвдөж байгаагүй хүн гэж хаана ч байхгүй болов уу. Энэ нь нас харгалзахгүй, залуу хүүхдүүдэд ч мөн тулгарах болсон билээ. Тиймээс үе мөч хөших, нуруу өвдөх зэргийг зөвхөн настай хүмүүсийн өвчин хэмээн ташаа ойлгохоо болих хэрэгтэй. Нуруу өвдөөд, хөдөлж болохгүй болсон үед та яадаг вэ? Ихэнх зөвлөгөөн дээр дасгал хийхийг зөвлөдөг. Тэгвэл бид та бүхэндээ дасгал хийхгүйгээр хэрхэн нурууны өвдөлтийг намдаах аргуудыг танилцуулж байна.

Биеэ эргүүлэх

  • Энэ нь таны нурууны арын булчин суллаж, өвдөлтийг намдаана.
  • Дээр харж, тайван хэвтээрэй.
  • Өвдгөө нугалж, нэг талруугаа эргүүлж, биеийн дээд хэсгээ нөгөө тал руугаа эргүүлэхийг хичээнэ.
  • Хэрэв та анхлан суралцагч бол, дээд хэсгээ цэх дээш харуулан байхад хангалттай.
  • Анхаарах ёстой зүйл нь биеэ газраас хөндийрүүлж болохгүй.
  • Байрлалаа 2-3 минут хадгалж, нөгөө талдаа адил хийнэ.

Доош харж хэвтээд, биеийн дээд хэсгээ өргөнө

“Кобра” эсвэл “сфинкс” гэгддэг энэхүү поз нь таны тухтай хэвтэхийг шаардана. Энэхүү байрлал нь таны хэвлийн булчинг чангалж, биеийн галбарыг сайжруулна. Мөн нурууны өвдөлтийг намдаах болно.

  • Доош харж хэвтээд, хоёр хөлөө нийлүүлнэ.
  • Хоёр гараа нугалж, мөрнийхөө дор байрлуулж, биеийн дээд хэсгээ өргөнө.
  • Ингэхдээ хэвлий хэсгээ дээш өргөхийг хичээх ба доод бие тань газарт хүрсэн хэвээр байх ёстой.
  • Байрлалаа 2 минут хадгалаарай.
  • 4-5 удаа давтан хийнэ.

Өвдгөө цээж рүүгээ татах

  • Дээш харж хэвтээд, нэг өвдгөө нугална.
  • Нугалсан өвдгөө дээш татаж, цээж рүүгээ татна.
  • Хэдэн секунд байрлалаа хадгалаад, 4-5 удаа давтан хийгээрэй.
  • Нөгөө хөл дээрээ адил хийнэ.

Энэхүү дасгалыг хийснээр, биеийн жин нуруун дээр төвлөрч, булчинг суллана.

Биеэрээ 4 тоо хийх

  • Дээш харж хэвтээд, өвдгөө нугалаарай.
  • Удаанаар баруун хөлөө, зүүн өвдгөн дээгүүрээ давуулж, 4 тоо үүсгэхийг хичээгээрэй.
  • Одоо тус байрлалаас зүүн хөлөө дээш татаж, цээжиндээ хүргэхийг зорьно.
  • 2-3 минут байрлалаа хадгалаад, нөгөө хөлөндөө хийнэ.

Хөлөндөө хүрэх гэж хичээх

  • Хөлөө нийлүүлэн, урагш тэнийлгэж, тухтай сууна.
  • Эндээс хоёр хөлөө салгаарай.
  • Одоо толгойгоо доошлуулж, өвөр дээрээ хүргэхийг хичээнэ.
  • Амьсгалаа тайван авч, байрлалаа хадгалаарай.

Хэрэв танд энэ хэцүү байвал, өвдгөн дороо даавуу нугалан хийж, өвөр дээрээ дэр тавиад, зурагт үзүүлсэнтэй адил суугаарай. Энэ нь биеийг амрааж, тайвшруулахын зэрэгцээ өвдөлтийг бууруулна.