Би үүнийг хэрэглээд бараг л шоконд орсон. 3-хан өдрийн дотор нүүрэн дээрх бүх хар толбо байхгүй болчихсон!

Улаан лооль, нимбэг болон анар жимсний шүүсийг хөлдөөсөн мөсжмөлөөр арьсыг нөхөн сэргээх, хар толбыг ул мөргүй алга болгох бүрэн боломжтой. Нимбэг найрлагадаа арьсыг гэрэлтүүлдэг байгалийн гаралтай элементүүд агуулдаг бөгөөд энэ нь арьсыг эмчилдэг. Харин улаан лоолийн шүүс хар толбо, тэр дундаа батганаас үлдсэн хар толбонуудыг арилгах ач тустай.

Шаардлагатай зүйлс:

  • Төмс – 1 ширхэг
  • Анар жимсний үр – 1/2 аяга
  • Нимбэг – 1/2 ширхэг
  • Мөсжмөл хийхэд хэрэгтэй жижиг дөрвөлжин тасалгаатай сав

Бэлтгэх болон хэрэглэх заавар:

  • Төмсөө арилгаж, хальсална.
  • Арилгасан төмсөө холигчид 1/2 аяга анар жимсний үр болон 1 хоолны халбага усны хамт хийнэ.
  • Шүүс болтол нь холиод дээр нь тал нимбэгийн шүүсээ хийнэ.
  • Сайтар холиод савны тасалгаа бүрт шүүснээсээ асгана.
  • Савыг хөргөгчид хийж, хөлдтөл нь буюу 5-6 цаг байлгана.
  • Одоо хэрэглэхэд бэлэн болсон гэсэн үг.
  • Мөсжмөлийг авч, хар толботой арьсаа зөөлөн арчина.
  • Дараа нь хүйтэн усаар угааж зайлна.
  • Өдөрт та 1-2 мөсжмөлийг хэрэглэвэл, бодит үр дүнд хүрнэ.