Ууланд явж байхдаа ийм зүйл байвал түүчихэж байгаарай. Учир нь

Маш сайн цэвэр агааржуулагч болж чадна гэнэ ээ~

-Боргоцойгоо нэг буцалгаад авах юм байна.

-Буцалгасан боргоцойгоо усанд 10 минут дэвтээгээд уснаасаа гаргана.

-Гаргасан боргоцойгоо өрөөндөө тавихад л цэвэр агаар чийгшүүлэгч болно

~Нэг хэрэглэсэн боргоцойнуудаа 1 сар орчим хэрэглэж болно гэнэ. Өдөр бүр 10 минут усанд дэвтээгээд өрөөнүүддээ тавихад болох юм байна. 1 өрөөнд 10 ширхэг байхад хангалттай ~~~гэж байна шүү, Найзуудаа

Hарсны боргоцойн ашиг тус

Hарсны боргоцой нь фитонкидууд (өвчин үүсгэгч нянг устгах биологийн идэвхит бодис), таннин, витамин, чухал тос, селени, магни, төмрөөр баялаг юм. Нарсны боргоцой нь архаг ядаргааг арилгах болон дархлааг нэмэгдүүлэхэд тусалдаг. Боргоцойн жижиг халбага сиропыг өдөр бүр хэрэглэснээр таны амьдралд эерэг нөлөө үзүүлнэ. Илүү нарийвчлан судлавал маш олон төрлийн ашиг тустай болохыг мэдэж болно..

Ханиаднаас урьдчилан сэргийлэх

Шилний бүтээгдэхүүн нь ханиалга, хамраас нус гоожих, жихүүдэс хүрч бие тавгүйтэх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн үед бие махбодод тустай.

Дархлаажуулалтыг нэмэгдүүлдэг

Нарс боргоцойд агуулагддаг витамин ба эрдсүүд нь бие махбодыг бэхжүүлж, тайвшруулах, дархлааг нэмэдүүлэхэд тустай.

Амьсгалын замын үр ашиг

Энэхүү сироп нь сүрьеэгийн эмчилгээнд төдийгүй бронхит, уушгины хатгалгаа зэрэг өвчний үед хэрэглэвэл үр дүнтэй.

Зүрх судасны системийг бэхжүүлэх

Нарсны боргоцойн B витамин нь зүрхний үйл ажиллагаанд тустай. Мөн танинин цусны судасны ханыг бэхжүүлэхэд тусалдаг.

Өвдөлтийг бууруулна

Нарсны боргоцой нь үе мөч болон шүдний өвдөлтийг намжаадаг.

Хоол боловсруулалтын үйл ажиллагааг сайжруулна

Нарсны боргоцой нойр булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог бөгөөд шархлааг эдгээхэд тустай.

Хавдрын эрсдэлийг бууруулдаг

Нарсны боргоцой дэх антиоксидантууд нь чөлөөт радикалуудаас хамгаалах бөгөөд хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг.

Хортой нянгийн үйл ажиллагааг даруй зогсооно

Найрлага:

  • 1 кг нарсны боргоцой
  • 1.5 кг элсэн чихэр
  • 2 стикан ус

Бэлтгэл ажил

Боргоцойг сайтар угааж мөчрөөс нь салга. Элсэн чихэртэй усыг хольж, зөөлөн гал дээр сиропыг өтгөрүүлэн хутгаж өгнө. Гал дээр тавьж, буцалгаж аваад тагийг нь таглаад, хольцыг 4 цагийн турш хөргөнө. Гурван удаа холимогийг халаагаад хөргөнө. /Буцалгаад дараа нь гурван удаа холимогийг халаахад ойролцоогоор нэг цагийн турш хийгдэнэ./ Одоо сироп бэлэн боллоо. Шилэн савруу хийж болно… Дашрамд хэлэхэд зөөлөн ногоон боргоцой нь хамгийн их ашигтай шинж чанарыг агуулдаг. Урт нь 4 см-ээс хэтрэхгүй байвал сайн. Боргоцойг 5-р сард цуглуулах нь хамгийн тохиромжтой үе юм. Боргоцойг гараар хурааж авах нь гарт давирхай наалдахын зэрэгцээ боргоцой ч мөн адил бохирдох тул хүнсний бээлий хэрэглэх хэрэгтэй. Их хэмжээгээр сиропийг хэрэглэх нь толгой өвдөх, дотор муухайрахад хүргэдэг гэдгийг санах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэй, 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй. Өдөрт 2-4 халбагыг хэрэглэн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.