
Таны хувьд аюултай, аймшигтай өвчин гэвэл юу санаанд тань бууж байна вэ? Магадгүй олон хүний толгойд хорт хавдар гэх үг буух болов уу. Тэгвэл тэрхүү аюултай өвчнийг үүсгэгч бодисууд бидний өдөр тутамдаа ашигладаг ахуйн хэрэглээний зарим зүйлсэд агуулагдаж байдаг аж. Үүгээр дамжуулан бид эрүүл мэнддээ аюул учруулж, хохироох магадлал өндөр байдаг. Тиймээс та эдгээрийг хэрэглэхээ болих эсвэл багасгах хэрэгтэй юм.
Үнэртэй лаа – Эдгээр сайхан үнэртэй лаа нь гэрт таатай үнэр бэлэглэх ч гэлээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Лааны зулын гол нь хар тугалга агуулдаг бөгөөд энэ нь лааны бат бөх чанарыг хариуцдаг. Энэ метал нь хүүхэд, насанд хүрэгчдийн аль алинд нь дааврын тэнцвэргүй байдлыг үүсгэж, биед хуримтлагдах ба ингэснээр хорт хавдрын эсийг үүсгэдэг. Тиймээс үнэртэй лаанаас аль болох татгалзаж байгаарай.

Агааржуулагч – Бараг бүх байгууллаг болон олон нийтийн газрын ариун цэврийн өрөө тэр бүү хэл айл бүрт агааржуулагч байдаг. Гэвч энэ нь фталат агуулдаг бөгөөд энэ нь бидний нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй юм. Үүнээс гадна энэхүү бүтээгдэхүүн нь хорт хавдрын шинж чанартай бөгөөд астма өвчнийг өдөөх чадвартай байдаг.
Хөлс дарагч болон хөлрөлтийн эсрэг бэлдмэл – Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагаан, триклосан, фталат агуулдаг бөгөөд эдгээр нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Зарим судлаачид хөлрөлтийн эсрэг эм нь эмэгтэйчүүдэд онцгой аюултай гэж үздэг бөгөөд үүнд агуулагдах хөнгөн цагаан нь хөхний хорт хавдар үүсгэдэг. Гэсэн хэдий ч бусад эрдэмтэд санал нийлэхгүй байгаа тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай байгаа аж.
Түлэгддэггүй хайруулын таваг – Мэдээж тефлон буюу түлэгддэггүй хайруулын таваг нь биднийг бага тосоор хоол ундаа хийж болгох боломжийг олгодог. Харин гадаргууг зурснаар аюул үүснэ. Дараагийн удаа үүнийг хэрэглэх үед перфлюороктан карбоксилын xүчил ялгаруулдаг бөгөөд энэ нь чихрийн шижин өвчнийг өдөөх эсвэл янз бүрийн эд эсэд хяналтгүй эсийн хуваагдал үүсгэдэг.
