Бага насны хүүхдийг хөл нvцгэн явуулахын ач тус. Энэ нь тэдний өсөлт хөгжилд маш сайн нөлөөтэй

Бага насны хүүхдийн гутал харахад өхөөрдөм байдаг ч тэдний өсөлт хөгжилтөд саад учруулж байдаг ажээ. Тухайлбал, хүүхэд өөрийн хүрээлэн буй орчныг хөл нvцгэн мөлхөж, алхаж үзэж байж илүү сайн таньж мэддэг бөгөөд оюуны хөгжил хурдан явагдах шалтгаан болдог гэдгийг тодорхойлсон судалгаа ч бий.

Хүүхэд яагаад хөл нvцгэн явах хэрэгтэй вэ?

Орчин цагт бага насны хүүхдэд гутал өмсгөх явдал их байх болсон. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд хөл нvцгэн байснаар хөлний нуман яс болон булчин бэхжиж, нуруу цэх болох үндэс суурь болдог ажээ. Түүнчлэн хөл нvцгэн байж сурсан хүүхэд хүйтэнд амархан даардаггүй, тэсвэртэй болж торнидог.

Хөл нvцгэн байснаар ямар эерэг нөлөө гарах вэ?

Нярай хүүхдийн хувьд 9 сар хүртэл төдийлөн гутал өмсгөхийг зөвлөдөггүй бөгөөд ингэснээр хүүхэд хүрээлэн буй орчноо илүү сайн таньж мэдэхэд тусална гэж үздэг ажээ. Ийнхүү хөл нvцгэн байснаар хүүхэд хэрхэн зөв хөдөлгөөн хийж, явах талаар мэдэгдэхүүнтэй болдог байна.

Хүүхдийн булчингийн хөгжилд тустай.

Хөл нvцгэн байх нь хүүхдийн булчингийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг ба хөлийн арьсыг чөлөөтэй амьсгалах боломжийг олгохын зэрэгцээ гишгэж байгаа газар нь ямар байдгийг мэдэрч, хурдан алхаж сурахад тус дэм болж байдаг. Гутал өмсөх нь хүүхдийн  орчныг мэдрэх боломжийг хаахаас гадна уян хатан байдал хангалтгүй байдаг учраас алхаж сурахад хүндрэлтэй болгодог аж.

Оюуны чадамжид эерэгээр нөлөөлнө.

Удаан хугацаагаар гуталтай байсны дараа хүүхэд гутлаа хурдан тайлж, хөл нvцгэн байхаар аашилж эхэлдэг гэдгийг эцэг, эхчүүд бүгд мэдэх биз ээ. Ийнхүү гутлаа тайлж, хөлөө амраасан хүүхэд хөлөндөө хүрч, бүр ам руугаа хийж үзэх нь ч бий. Тэгвэл энэ мэт үйлдлүүд нь хүүхдийн танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэх гол хөшүүрэг болдог байна.

Хүүхэд хэзээ гутал өмсөж байх нь зүйтэй вэ?

Хатуу хөрстэй газарт явах үедээ хүүхдийн хөлийг хамгаалах үүднээс бага насны хүүхдэд гутал өмсгөж байх нь зүйтэй. Ялангуяа хөлд орж байгаа хүүхдээ аюулгүй газарт хөл нvцгэн байлгаж орчинтойгоо илүү сайн танилцах боломжийг бүрдүүлээрэй. Харин нэгэнт зөв алхаж, гүйж сурсан тохиолдолд гутал өмсгөж хөлөө элдэв зүйлд цоxих, гэмтээxээс сэргийлж байх нь зүйн хэрэг билээ.

Насанд xүрэгчид хөл нvцгэн явах хэрэгтэй юу?

Насанд xүрэгсэд ч бас хөл нvцгэн явснаар нуруу зөв байрлалд орж, биед ирэх ачаалал тэнцвэржих зэрэг олон төрлийн ашиг тустай. Түүнчлэн хөл нvцгэн явснаар хөлний ясны буруу байрлал, илүүдэл яс ургах зэрэг зүйлсээс ангид байх ч боломжтой байдаг ажээ.

Бага насны хүүхэдтэй хүнд өгөх өөр ямар зөвлөмж байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.