Урьд нь хаана ч амсаж үзэж байгаагүй шпагетти хийж идмээр байна уу? Тэгвэл энэ жорын дагуу ходоод, сэтгэлээ баярлуулаарай

Амттай шпагетти идэх хэчнээн сайхан ч, өөрийн гараар хийж чаддаггүй бол харамсалтай. Идэх дуртай хоолоо өөрөө төгс хийдэг болчихвол хэчнээн амар вэ? Өнөөдөр та бүхэндээ онцгойлон шпагетти хийх жорыг хүргэж байна. Алдартай рестораны тогооч нар энэхүү жороор хоолоо хийдэг гэнэ шүү. Тиймээс хямд өртгөөр үнэтэй зоогийн газрын хоолыг гэртээ идэж болох нь байна. Ингээд хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Татсан мах – 300 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 2-3 хумс
  • Бяслаг – 200 гр
  • Улаан лоолийн паста – 3 халбага
  • Ургамлын тос
  • Давс, перец болон бусад амтлагчууд
  • Ус

Бэлтгэх арга:

Шпагетти гоймонгоо зааврын дагуу чанаж болгоно. Энэ хоорондоо сонгино болон сармисаа хэрчиж бэлтгэнэ. Хайруулын тавгандаа тосоо хийж, сонгиноо хуурна. Дээр нь татсан махаа нэмж ахин хуураарай. Одоо үрсэн бяслагаа хийж хутгах бөгөөд хайлж гүйцтэл нь байлгах хэрэгтэй. Сармис болон улаан лоолийн пастагаа махан дээрээ нэмж хийгээд, хэсэг хуураарай.

Соусаа хэр өтгөн байлгахыг хүсч байгаагаас хамаарч, усаа тааруулаарай. Усаа хийж хэсэг буцалгаад, дээр нь амталгчуудаа хийнэ. Хэрхэн амталж хийхийг таны мэдрэмж шаардана.

Ингээд таны дэргэдэх хүндээ ч өгөхийг хүсэмгүй амттай шпагетти бэлэн болох бөгөөд таваглалтаа ч бас гоё хийх нь чухал учир интернэтээс гоё таваглалтын зураг хайж үзээрэй. Аливааг бүтээлчээр хийхэд, эргэж ирэх хариу нь улам их байдаг шүү.