Эм, наалт зэргээр бус харин нимбэгийн хальсаар өвдөгний өвчин болон үе мөчийг маш сайн эмчилж болдог

Энэ жорыг хэрэглэснээр та үе мөчний өвчин мөн өвчин намдаагчийг мартах болно. Нимбэг нь маш олон өвчин эмгэгээс хамгаалах ашигтай бүтээгдэхүүний нэг. Нимбэгний шүүс болон хальс нь исгэлэн амттай бөгөөд бие организмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ходоодны эмгэг үүсэх эрсдэлийг багасгаж байдаг. Түүнчлэн нимбэгний хальс нь маш сайн ариутгагч, халдваргүйжүүлэгч болдог ба халуун бууруулахад нимбэгний навч сайн байдаг. Тэгвэл дээрх гайхалтай чадваруудаас гадна энэхүү жимс нь үе мөчний өвдөлтийг арилгадаг тустай аж.

Хальсанд нь агуулагдах анхилуун үнэртэй эфирийн тос нь цусны судсыг амрааж тайвшруулахад дэм болоод зогсохгүй үрэвслийн эсрэг нөлөө үзүүлж, мэдрэлийн гаралтай үе мөчний өвдөлтийг эмчлэхэд тун ач холбогдолтой. Доор байгаа жор нь тун энгийн бөгөөд үр дүнтэйгээс гадна ашиглагдах орцууд нь танай гэрт байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр шинэхэн нимбэгний хальсыг /зөвхөн шар хэсгийг/ үрээд өвдөлттэй хэсэгтээ шууд тавьж, самбай даавуу эсвэл боолтоор боож орооно.

Ингээд 2 цаг хэртэй байлгана. Нимбэг пенкин, фолийн хүчил, А, В1, В6, С витамин, кали, магни, кальци, фосфор, болон марганец зэрэг тэжээллэг амин хүчил ихтэй. Нимбэг нь элэг, ходоод, гэдэс, дархлааны тогтолцоо, зүрх судас, мэдрэлийн системд сайн нөлөөтэй. Хэрэв та тогтмол нимбэг хэрэглэдэг болбол бронхит, томуу, ханиад, үе мөчний өвчин, нянгийн халдвар, бөөр, цөсний чулуу, даралт ихсэх зэрэг өвчнийг мартах болно. Мөн сүүлийн үеийн судалгаагаар нимбэг нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй нь нотлогдсон байна.

Нимбэгийг үе мөчний өвдөлтийн үед өвчин намдаагчаар хэрэглэж болохыг та мэдэх үү? Бид танд туслах жорыг санал болгож байна.