Хэтрүүлэн хэрэглэвэл БӨӨРӨНД маш муу 7 хүнсний бүтээгдэхүүн

Бөөр нь хүний биеийн хамгийн чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд үндсэн үүрэг нь биеэн дэхь зүйлээс хэрэггүй бодсийг шээсээр гадагшлуулах, дааварыг ялгаруулах, цусан дахь хорт бодис, шингэнийг шүүдэг. Тийм учираас эрүүл эсэхэд нь байнга анхаарж, арчилаж байгаарай. Элдэв чанартай, чанаргүй хоол хүнсээс болж бөөрөө өвчлүүлдэг, муутгадаг хүмүүс их байдаг шүүдээ.

Ингээд та бүхэндээ бидний өргөн хэрэглэгддэг хэрнээ бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг аүнсийг хүргье.

1. Авокадо

Хэдийгээр авокадо нь олон төрлийн тэжээллэг чанараараа алдартай ч их хэмжээгээр идэхэд таны бөөрөнд нөлөө үзүүлдэг. Ялангуяа бөөрний ямар нэгэн өвчтэй бол хэрэглээгээ багасгахыг зөвлөж байна. Шалгаан нь уг жимсэнд их хэмжээний кали агуулагдсан байдаг. Бидний биед эдгээр эрдэс бодис тодорхой хэмжээгээр шаардлагатай хэдий ч цусан дахь кали хэрвээ хэтэрсэн тохиолдолд булчингийн цохилт, зүрхний цохилт зэрэгт асуудал гарах аюултай.

2. Мах

Мах хэт их идэх бөөрөнд асуудал үүсгэдэг. Учир нь амьтны уураг бодисын солилцоонд орохын тулд бөөрийг маш ихээр ачааллуулах шаардлагатай. Тиймээс үүндээр нэмээд бодисыг шүүх нь бөөрийг муутгах шалтгаан болдог.

3. Давс

Эрүүл хооллоход тань хамгийн ихдээ 2300 мг натри хэрэгтэй бөгөөд энэ нь нэг хоолны халбага байна. Харин үүнээс хэтрүүлж хэрэглэвэл таны бөөр натрийн илүүдлийг арилгахын тулд илүү их ачаалал авах шаардлагатай болдог. Ингэснээр цусны даралт ихсэх аюултай гэдгийг санаарай. Хөлдөөсөн Пицца, лаазалсан шөл гэх мэт боловсруулсан эсвэл савласан хүнсний хэрэглээгээ багасгаарай. Давсны амтыг зөөлрүүлэхийн тулд хоолондоо халуун ногоо нэмж болно.

4. Банана

Гадилны хэрэглээг хязгаарласанаар их хэмжээний калийг боловсруулахаас зайлс хийж болно. Насанд хүрсэн хүн хоолноос өдөрт 3500-4700мг кали агуулагдсан хүнс идэх ёстой. Гэтэл үүн дээр 537мг кали /1 банана дундажаар/ таны биед нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв та бөөрний ямар нэгэн өвчтэй бол илүүдэл бодисийг гадагшлуулах боломжгүй тул бас л аюултай.

5. Сүү, сүүн бүтээгдэхүүн

Мэдээж тэжээллэгч чанар, витаминаар баялаг хэдий ч тараг, бяслаг хэтрүүлэн хэрэглэх нь сайнаас илүү муу үр дүн гаргаж болзошгүй юм. Учир үүнд ихээр агуулагдах фосфор нь таны бөөрөнд ачаалал болох болно. Магадгүй таны бөөр ажиллагаагүй болвол тэдгээр фосфорийг цуснаас гаргаж, шүүх боломжгүй болох бөгөөд удаан хадгалагдсаар сул, нимгэн яснууд сийрэгжиж, бат бэх чанараа алдах аюултай.

6. Улаан буудайн талх

Улаан буудайн талх нь эрүүл тэжээллэг байж болох ч их хэмжээгээр идэх, ялангуяа бөөрний өвчтэй хүмүүст аюултай болохыг зөвлөж байна. Шалтгаан нь дээрхтэй адил кали болон фосфор их хэмжээтэй агуулагддаг. Нэг зүсэм талханд ойролцоогоор 70мг кали, 57 мг фосфор агуулагддаг.

7. Жүрж болон жүржийн жүүс

Жүрж болон түүний шүүс нь илчлэг багатай, С амин дэмээр баялаг байдаг тул кали их хэмжээгээр агуулагддаг. Нэг жүржинд 240 мг кали харин нэг аяга жүүсэнд 470 мг орчм агуулагддаг. Эдгээр тооноос харахад маргаангүй хэрэглээнээсээ хязгаарлах хэрэгтэйг анзаарж байгаа байх. Ялангуяа та бөөр муутай бол. Хэрэв илүүдэл калиг биеээсэээ ялгаж чадахгүй бол энэ нь таны биед хортой нөлөө үзүүлэх аюултай.