
Өвчин зовлон гэдэг хэлж бус хийсч ирдэг жамтай. Харин үүнийг даван туулахын тулд зөвхөн эм болон эмнэлгээр шийдвэрлэх нь зохисгүй. Бид өдөр тутамдаа идэж байгаа хоол хүнсээрээ дамжуулан, төрөл бүрийн амин дэм, витаминыг биедээ хуримтлуулж чадах төдийгүй үүгээр эрүүл мэндээ ч аварч болох юм. Өнөөдөр та бүхэндээ үе мөчний өвдөлтийг намдааж, өвчнийг арилгахад туслах хоол хүнсийг танилцуулахаар бэлтгэлээ.
Жимс

Усан үзэм: Гадна өнгө үзэмж, сайхан амт чанараас гадна, усан үзэм нь проантоцианидин хэмээх үрэвсэл, үе мөчний өвдөлтийг намдаадаг ургамлын нэгдлийг агуулдаг.
Цитрусын төрлийн жимснүүд: Витамин С-ээр баялаг цитрусын төрлийн жимснүүд нь дархлааны системийг дэмжиж, өвдөлтийг бууруулах тустай.
Интоор: Интоор жимс нь чихрийн шижин, остеоартритын өвчнөөр өвдсөн хүмүүст маш их үр дүнтэй байдаг. Энэ өвчтэй эмэгтэйчүүдэд хийсэн судалгаагаар 3 долоо хоногт интоорын шүүсийг уухад, тэдгээрийн үрэвслийн шинж тэмдэг багасч, өвдөлт нь намдсан байна.
Хүнсний ногоо

Бууцай: Бууцай нь амттай төдийгүй антиоксидантаар баялаг. Тус ногоонд агуулагдах калепферолын хэмээх нэгдэл нь үрэвсэл болон үе мөчний өвдөлтийг намдааж, өвчнийг удаашруулдаг.
Брокколи: Олон төрлийн амин дэм болон витаминыг их хэмжээгээр агуулдаг тус ногоо нь үе мөчний өвдөлтийг намдаадаг сульфоран хэмээх нэгдлийг өөртөө багтаадаг байна.
Шар буурцаг: Шар буурцаг нь өөх тос багатай, уураг, эслэгээр баялаг бөгөөд омега-3 тосны хүчил нь үрэвссэн хавсарсан өвчнийг намдаахад тусалдаг.
Улаан шош: Улаан шош нь бүхэл үр тарианы нэгэн адилаар C-реактив уургийн түвшинг бууруулдаг. Энэ нь уураг, фолийн хүчил, төмөр, магни, кали зэргээр баялаг бөгөөд эдгээр нь дархлааны тогтолцоог сайжруулдаг.
Халуун ногоо

Турмерик: Антиоксидантаар баялаг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй антибриллерерит шинж чанартай. Үе мөчний давж гарахад хамгийн их тус хүргэнэ.
Цагаан гаа: Өвдөгний үе нь өвддөг хүмүүс цагаан гаа идүүлж, судалгаа явуулж үзэхэд тэдний өвдөлт 63 хувиар буурсан байдаг.
Сармис: Цусны даралт бууруулах, зүрх судасны өвчлөлийг багасгахын зэрэгцээ судалгаагаар сармис нь үрэвслийн эсрэг шинж чанартай бөгөөд остеоартрит болон үе мөч өвдөлтийн шинж тэмдгүүдийг бууруулдаг байна.
Ногоон цай: Ногоон цай нь антиоксидант шинж чанартай ба бодисын солилцоог нэмэгдүүлдэг. Мөн үүнд агуулагдах онцгой нэгдлүүд нь үе мөчний өвдөлтийг эмчилж, үрэвслийг намдаах аж.
Бусад хүнс

Загас ба загасны тос: Салмон, туна загас, загасны тос зэрэг нь омега-3-аар баялаг бөгөөд үрэвсэлтэй тэмцэхэд үр дүнтэй байхын зэрэгцээ үе мөчний өвдөлтийг бууруулдаг. Мөн D витамины агууламж өндөртэй тул артрит болон үүнтэй төстэй өвчний шинж тэмдгийг бууруулахад тусалдаг.
Сүү болон сүүн бүтээгдэхүүн: Тараг, сүү, бяслаг зэрэг бүтээгдэхүүн нь кальци, Д аминдэмээр баялаг бөгөөд хоёулаа ясыг бэхжүүлж, дархлааны тогтолцоог нэмэгдүүлдэг. Эдгээр нь тэнцвэртэй хооллолт, остеопороз болон остеоартритаас салахад тусалдаг.