
Эрт оройгүй бүгд л хөгширнө. Зурхайн орд тус бүр хувь хүний шинж чанаруудыг агуулж байдаг. Хүмүүс ахимаг насандаа өөр өөр зүйлсэд, янз бүрийн арга замаар цаг хугацааг зарцуулдаг. Тэгвэл зурхайн ордууд хөгшрөх үедээ цагийг юунд илүү зарцуулдаг юм бол?
Хонь
Хонины ордод төрсөн хүмүүс үүрд амьдрах болно. 60 нас хүрснийх нь дараа ч амьдрал дөнгөж эхэлж байж болно. 70 настайдаа их сургуульд орох боломжтой гэж үү? Энэ маш хялбар! Клубын догь DJ болж чадах уу? Ямар ч асуудалгүй! Тэд маш олон шинэ зүйлсийг хийхэд бэлэн байна.

Үхэр
Үхрийн ордынхон нар жаргахыг гэр бүлийнхнийхээ хамтаар харж, өнөр олуулаа амьдрахыг таашаана. Тэд бүхий л амьдралынхаа турш шаргуу хөдөлмөрлөдөг учраас хөгшрөх үедээ алтан титэм зүүж, бүх хамаатан саднаа гэртээ урьж, тэдний “загалмайлсан эцэг” эсвэл “загалмайлсан эх” шиг байх болно.
Ихэр
Ахимаг насандаа Ихрүүд гэгээрнэ. Тэд гэнэт амжилттай карьер эхлүүлж, эрүүл амьдралын хэв маягаар амьдарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ

Мэлхий
Мэлхийн ордынхон хөгшрөх бэлтгэлээ амьдралынхаа турш бэлддэг бөгөөд 40 нас гэхэд тэрхүү амьдралаараа амьдарч эхлэхэд бэлэн болсон байдаг. Тэд гайхалтай өвөө, эмээ болно. Бэлтгэлээ сайн хангасан тул тэд хөгшрөхдөө ууртай, ааштай байх нь цөөн. Ихэнхдээ сайхан зан ааштай, өглөгч байдаг!
Арслан
Нас ахисан Арслангууд томоохон гэр бүлийн жинхэнэ удирдагчид болдог. Тэд хөгшрөх үедээ нэр алдарт хүрч, олон шагналыг хүртэнэ. Шүтэхээс өөр аргагүй карьерт хүрч, гэр бүлийнхэн болон ач, зээ нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээнэ.

Охин
Зөвхөн хөгшрөх үедээ энэ ордынхон юугаар ч дутагдаж, гачигдахгүй амьдрахыг эрхэмлэдэг. Дэлхийгээр тойрон аялж, хэд хэдэн байгууллагад гишүүнээр элсэж, өнгөлөг царай зүстэй байна – Хөгшрөлтийг тэд шууд утгаар нь хүлээж авдаггүй. Харин хоёр дахь амьдрал гэж боддог.
Жинлүүр
Тэд 70 насандаа 45-тай юм шиг харагдаж чаддаг хүмүүс. Энэ нь тэдний удаан амьдралын хэмнэл болон тогтмол дасгал хөдөлгөөн хийдэгтэй нь холбоотой. Хэрэв та наснаасаа залуу харагдах, ухаалаг цовоо нүдтэй, гоо үзэсгэлэнтэй нэгнийг гудамжинд олж харах юм бол, үүнд эргэлзэх хэрэггүй – тэр гарцаагүй Жинлүүрийн ордод төрсөн хүн байх болно.

Хилэнц
Тэтгэврийн насандаа Хилэнцийн хор нь аль хэдийнээ дууссан байдаг. Тиймээс тэдний ёжтой үгс ухаан зарцуулсан үгс болж хувирдаг. Тэд ямар нэгэн гайхалтай зүйл хийхийг хүсэх бөгөөд түүнийхээ араас өөртөө итгэлтэйгээр зоримог алхам хийж урагшилна.
Нум
Нумын ордод төрсөн хүмүүс өтөл насандаа амар тайван, нам гүм амьдрахыг илүүд үзнэ. Өөртэй нь адилхан үзэл бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, хааяа нэг залуу насаа дурсан санана. Байгаль эхээс таашаал авч, мандах нарыг харж сууна.

Матар
Матрууд хөгшрөх үедээ заавал бусдад аливааг батлах шаардлагагүй гэж бодох бөгөөд харьцангуй амар тайван, стрессээс холуур амьдарна. Шинэ хоббитой болж, амьдралаас өдөр тутамдаа таашаал авахыг зорино.
Хумх
Хумхын ордынхон ТВ-ийн өмнө аэробик хийх үедээ ягаан өнгийн нүдний шил, ирвэсийн хээтэй өмд болон гэгээлэг өнгөтэй цамц өмсөж, стильтэй харагдана. Энэ ордод төрсөн хүмүүс нас өндөр гартлаа оргилуун хүсэл тэмүүлэлтэй байдаг.

Загас
Загасны ордынхон хөгшрөх үедээ ихэвчлэн ганцаараа байна. Хэрэв тэд сөрөг, ядаргаатай бодлоо хянаж чадвал, хөгшрөхдөө санаа зовох зүйлгүй амар тайван амьдарна. Энэ төрлийн асуудлаас зайлсхийхийн тулд Загаснууд нээлттэй хүмүүсийг олж нөхөрлөж, тэдэнтэй байнгын харилцаа холбоотой байх нь зүйтэй.
Нас ахих нь ер бусын цаг үе: мэргэн ухаантай байж, амьдралыг өөр өнцгөөс олж харах, ойлгох гэх мэт. Зурхайн ордууд өтөл нас хүртэлх хугацаанд хуримтлуулсан туршлагаасаа улбаалж, цагийг дээрх дурдсанаар өнгөрүүлдэг байх нь ээ. Та үүнтэй санал нийлэх үү? Юу гэж бодож байна вэ?