
Эзэгтэй нарын толгой өвтгөсөн олон асуудлын нэг нь яах аргагүй өнгөө алдсан цагаан хувцас байдаг. Үнэхээр өмсөх дуртай байлаа ч өнгөө алдсан бол яаж ч чадахгүй болдог шүү дээ. Тэгвэл танд ердөө энэ хоёр орц байхад та өнгөө алдсан цагаан хувцсаа цоо шинэ мэт болгож чадах юм.

Танд хэрэг болох зүйлс:
- Калийн перманганат
- Барааны саван

Хэрэглэх арга:
- Хувцсаа усанд хийхээс өмнө барааны савангаар сайтар савандаарай. Ялангуяа толботой хэсгийг онцгойлон савандаж нухчина.
- Багахан калийн перманганатыг устай хольж бэлтгээрэй. Энэ нь ягаан өнгөтэй байх ёстойг анхаар.
- Том түмпэнд ус хийж тавина.
- Үүндээ найруулсан калийн перманганатыг хийж хутгаарай.
- Одоо усандаа савандсан хувцсаа хийж, 2 цаг байлгаарай.
- 2 цагийн дараа хувцсаа авч бүлээн усаар угаанай.