Хүүхэд тань ингэж суудаг бол үе мөчний өвчтэй болох эрсдэлтэй

“W” суулт бяцхан хүүхдүүдийн хувьд түгээмэл байдаг. Хүүхдүүд ингэж суудаг учир нь тэнцвэрээ сайн олдог, илүү тухтай байдаг учраас тэр гэнэ. Харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд хүүхдээ ингэж суух нь аюултай гэдгийг мэддэггүй.

Харин ийм суултаар удаан суух нь яагаад дэндүү аюултай гэж вэ?

Ингэж удаан суух нь хүүхдийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

W суултын сөрөг нөлөө

  • Үе мөчний өвчтэй болно.
  • Тэнцвэрээ зөв олох, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Эрүүл хүүхдүүдээс өсөлтөөр хоцорч эхэлнэ.

Эдгээр сөрөг нөлөө таны хүүхдийн хурдан өсөлтөд саад болдог. Хүүхдийн тань биед хэтэрхий ачаалал өгснөөр ийм сөрөг нөлөө дагуулдаг гэж үздэг байна.

W суулт нь дараах эрхтэнүүдэд нөлөөлдөг

  • Аарцагны яс гэмтэнэ
  • Үений холбоосын гэмтэл
  • Дотор булчингийн гэмтэл
  • Ахиллын шөрмөс тасрах, сунах аюултай.

Хүүхдэд өөрт нь тоглож наадахад хялбар байдаг тул ихэвчлэн иймэрхүү суултаар суух нь бий.  Гэвч энэ нь их биеийн булчинг сулруулж, үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулснаар өсөлт хөгжилтөд нь сөргөөр нөлөөлөх, аарцагны яс гэмтэх, үений холбоосын гэмтэл болон ахиллын шөрмөс тасрах, сунах аюулд хүргэдэг байна.

Үүнээс сэргийлэх ганц арга бол хүүхдүүдээ ингэж суухыг хориглох, хэрхэн зөв цэгцтэй суухыг дадал зуршил болгон багаас нь зааж байхыг зөвлөж байна. Хүүхдэд өөрт нь таарсан жижиг ширээ, сандал ч авч өгөх нь зүйтэй.