Үүнийг мэдсэний дараа та эдгээр хүнсийг хэрэглэхийг илүүд үздэг болно

Бэрсүүт жүрж

Уг жимс нь их хэмжээний витамин С болон “глутатион” гэх бодисыг агуулдаг бөгөөд эдгээр нь элэгний үйл ажиллагаанд сайн нөлөөг үзүүддэг.

Авокадо

Витамин Е, К амин дэмүүдийн хувьд элгийг өвчлөхөөс хамгаалдаг. Түүнчлэн авокадо нь холестеролын хэмжээг тэнцвэржүүлдэг ач тустай юм.

Үр тариа

Үр тариа нь уураг, эрдэс бодисоор баялаг болохыг бид сайн мэднэ. Харин үүнийг идэж хэрэглэснээр элэн болон нойр булчирхайн өвчлөлөөс сэргийлж чадах аж.

Куркума

Хоолонд амт оруулагч Куркума /Turmeric/ нь “Антиоксидант”-аар баялаг байдгаас гадна өвчний үрэвсэлийг үгүй хийгч юм. Тэр тусмаа найрлаганд нь агуулагдах “куркумин” нь цөсний сувгийг хамгаалж, судсыг тэлж, элгийг цэвэршүүлдэг.

Нимбэг

Өглөө бүр нимбэг болон лайм жимсний шүүс уувал, элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээдэг байна.

Оливийн тос

Найрлагандаа “липид” гэх бодис агуулдаг бөгөөд энэ нь элгийг өвчлүүлэхэд хүргэдэг хүнд бодисуудыг үгүй хийх ач тустай юм.

Луувангийн шүүс

Гепатит буюу элэгний үрэвсэл, элэг өөхлөх зэрэг өвчний үед хүний элэг томордог байна. Харин энэ тохиолдолд та эрүүл мэндэд тустай ногооны шүүсийг байдалд шилжихэд туслах төдийгүй нойр булчирхайд ч сайнаар нөлөөлдөг байна.

Броккли

Броккли, цэцэгт байцаа, бруселль нахиа болон бусад хүнсний ногоонууд элгийг “фермент” болон хүнд бодисоос хамгаалдаг юм.

Хушга

Хушга нь “антиоксидант” болон “ханаагүй” өөх тосоор баялаг учраас элгийг өвчлүүлж буй өвчний үрэвслийг үгүй хийдэг ач тустай.