Та ийм төмөр угаагч хэрэглэдэг бол яг одооноос солихыг зөвлөж байна. Учир нь…

Ийм төмөр угаагч уг нь түлэгдэж дагтаршсан тогооны ёроолыг маш сайн өнгө оруулдаг. Шинэдээ ч бутарч үйрэх нь гайгүй л байдаг юм. Яваандаа төмөр нь элэгдээд ирэхээрээ маш олон жижиг хэсэг болон бутарч аяга сав суулганы дотор төмрийн жижиг үртсүүд үлдээдэг болдог юм билээ.

Бидний нүдэнд бүрэн бүтэн мэт харагдах боловч маш нарийн микроскопоор хархад жижиг хэсгүүд эмтэрч тасран нүдэнд харагдахгүй жижиг хэсэг аяга тогоонд наалдаж үлдээд эцэстээ бидний биед ордог гэсэн үг.

Мэдээж шууд л хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж мэдэгдэхгүй байх. Гэвч төмрийн хэлтэрхий дотор гэдсэнд орсон гэхээр ямар олиг байхав.

Бас энэ төмөр угаагчаас болж дотор эртхэн урагдах, цус алдах тохиолдлууд ч гарсаар байдаг юм байна шүү.

Энэхүү сав суулга угаагчаас нүдэнд үл анзаарагдам жижиг хэсгүүд тасарч хоол хүнстэй хамт ходоод руу орж улаан хоолой , ходоод , нарийн бүдүүн гэдэст шигдэж шархлааны голомт үүсгэж бгааг анхааруулж хэрэглээнээс хасахыг зөвлөжээ.