
Манай ард түмэн өнө эртнээс шагайг мэргэний зөнтэй гэж бэлэгшээн дээдэлж ирсэн.
Шагайн мэргэ нь Монгол угсаатны дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй мэргэний нэг. Дөрвөн бэрхийн мэргээр ажил үйлс, санасан бодсоноо мэргэлж үзэхдээ дотроо ихэд сүсэглэн мэргэлэх зүйлээ л төсөөлж хаявал илүү сайн.
Мэргэнд ашиглах шагайг сонгохдоо морины толгой нар зөв тийш эргэсэн 2, нар буруу эргэсэн 2 шагай авна. Шагайг хаяхдаа баруун гараараа тэгш гадаргуу дээр зөөлөн хаяна.
Шагайгаар мэргэлж болохгүй өдөр гэж бий! Билгийн тооллын хулгана өдөр мэргэлдэггүй. Энэ өдөр мэргэ төөрч, мэргэлсэн хүнд таагүй гэдэг тул хулганаас бусад өдөр мэргэлэх нь зохистой.
