
Залуу насандаа цагаан үс ургах тохиолдол бий. Гэвч хүмүүс ямар учраас үс нь цагаан болоод байгааг тэр бүр мэддэггүй. Иймд манай сайт та бүхэнд зарим хүн яагаад цагаасаа эрт бууралтах, ямар шалтгаантай байдаг мөн үүнээс хэрхэн cэргийлэх талаар мэдээ бэлдлээ.
1. Яагаад зарим хүмүүсийн үс цагаасаа эрт бууралтдаг вэ?
Хүний арьс болон үсний өнгийг зохицуулж байдаг мелaнин гэдэг даавар бий. Мэдээж цаг хугацааны эрхээр хөгшин болоход энэхүү дааварын эсийн тоо буурч үс бууралтаж эхэлдэг байна. Нэгэн судалгаагаар кaвказ төрхтэй хүмүүсийн үс 30 нас гараад буурaлтаж эхэлдэг бол ази хүмүүсийх 30 насны сүүлээр эхэлж 40 насандаа ихэнх үс нь цагаан болдог байна. Мөн үс бууралтах нь мелaниний түвшин болон удамшлааш шууд хамааралтай байдаг.
2. Шинэ судалгаа
Орчин үеийн судалгаагаар үс бууралтах бас нэгэн том шалтгаан бол стресс гэдгийг тогтоожээ. Судалгаар хүмүүсийн үсэнд агуулагдах уураг болон сэтгэлзүйг судалсан байна. Мөн цагаан хоолтон хүмүүсийн ихэнх нь В12 дутагдалтай, биеийн эсэргүүцэл бага байдгаас болж үс цагаасаа эрт буурaлтах шалтгаан болдог нь ажиглагджээ.
3. Бууралтсан үсийг эргүүлэн хар болгох боломжтой.
Сэтгэл санаагаа тогтвортой тайван байлгавал үс буцаад хар өнгөтэй болдог нь тогтоогджээ. Туршилтыг эхлээд хүмүүсийг сувилгаа, амралтанд явуулснаар эхэлсэн байна. Амралтнаас буцаад ирсэн хүмүүсийн үс буцаад хар өнгөтэй болж байгаа нь батлагджээ.
4. Үсний өнгө сэргээх аргууд
Бууралтсан үснийхээ өнгийг буцаагаад хар болгохыг хүсвэл В12, Е, D, А амин, цaйр, төмөр, эрдсээр баялаг хүнс хэрэглэж, нарны шууд тусгалд удаан хугацаагаар байлгахгүй байх хэрэгтэй.
Мөн та дараах аргуудыг хэрэглэж болно:
1. Үсний угт наргил модны тэжээлийн тос түрхэх
2. Цагаан гаа, зөгийн балыг тус бүр нэг халбага идэх
3. Өдөр бүр 240мл луувангийн шүүс уух
5. Үс бууралтах нь муу зүйл биш
Хэрвээ та нар анзаар ч байсан бол буурал үстэй хүмүүс загварлаг үзэсгэлэнтэй харагдах тохиолдол бий. Ийнхүү уншигч танд үс нь буурaлтсан ч үзэсгэлэнтэй хэвээр байгаа алдартнуудын зургаас хүргэж байна.